x

“Эмгэг судлалын ирээдүйн чиг хандлага-хөгжлийн гарц” үндэсний анхдугаар зөвлөгөөн боллоо

“Эмгэг судлалын ирээдүйн чиг хандлага-хөгжлийн гарц” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

Эмгэг Судлалын Алба үүсч хөгжсөний түүхт 90-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хүрээнд Эмгэг Судлалын Үндэсний төв, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага хамтран “Эмгэг судлалын ирээдүйн чиг хандлага-хөгжлийн гарц” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд улсын 21 аймаг, нийслэлийн нийт 120 гаруй эмгэг судлаач, эс судлаач эмч нарын төлөөлөл оролцлоо.

Энэхүү зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд болон холбогдох албаныхан оролцож эмгэг судлалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлогын шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, эмгэг судлаач, эс судлаач эмч, шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Мөн ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Сокоро Эскаланте үг хэлж Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд эмгэг судлаач эмчийн хүнийн нөөцийн хомсдол их байгааг цохон тэмдэглэж, эмгэг судлаач эмч нарыг чадавхжуулах, үзүүлж буй тусламж үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах тал дээр ДЭМБ, ЭМЯ-тай хамтран дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Зөвлөгөөний эхний хэсэг эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт, цаашдын чиг хандлага, эмгэг судлалын салбарын өнөөгийн байдал болон эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал түүнийг сайжруулах хэрэгцээ шаардлага сэдвээр онол практикийн бага хурал хэлэлцэгдсэн бол зөвлөгөөний хоёрдугаар хэсэгт нийт оролцогчдыг 4 бүлэгт хуваан Анатомийн эмчийн хөгжлийн чиг хандлага, эмгэг судлалын тусламж үйлчилгээний санхүүжилтийн асуудал, нийгмийн хамгаалал, хууль эрхзүйн үндэс болон чанарын гадаад хяналт гэсэн сэдвээр бүлгийн хэлэлцүүлэг хийж санал, шүүмж, асуулт тавьж хэлэлцлээ.

Мөн эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглах боломжийг бүрдүүлэх, эмгэг судлаач эмч нарыг гадаад, дотоодын сургалтад хамруулах, хүний нөөцийн хомсдол, үүнийг үүсгэж буй цалингийн тогтолцоо, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах, ажлын ачааллыг тэнцүүлэх зэргийг анхааран үзэхийг нийт оролцогчдын зүгээс анхаарч ажиллахыг хүслээ.

Энэхүү зөвлөгөөн нь эмгэг судлалын салбарын нийт эмгэг судлаач эмч нарыг нэгтгэсэн, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц замыг нээж өгсөн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 1 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 10 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 1 цаг 25 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 3 цаг 13 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 3 цаг 14 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 3 цаг 15 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 3 цаг 16 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 3 цаг 17 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 3 цаг 18 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 3 цаг 24 мин ХЗХ: Амь, Амьдрал 4 цаг 50 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 6 цаг 4 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 6 цаг 8 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 6 цаг 9 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 6 цаг 12 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 6 цаг 14 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 6 цаг 15 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 6 цаг 17 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 6 цаг 19 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 6 цаг 24 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top