x

ЭМД-аар олгодог эмийн хөнгөлөлтийн хувийг бууруулсан нь иргэдийн халааснаас гарах зардлыг нэмсэн!

“2022 оны арванхоёрдугаар сард Үндэсний статистикийн хорооноос эмийн үнэтэй холбоотой мэдээлэл авахад нэг жилийн хугацаанд дунджаар 40 хувиар өссөн" судалгааг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” ТББ-ын удирдлага болон эм ханган нийлүүлэх томоохон байгууллагуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ танилцуулав.

Тэрээр "Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хил, гааль хаалттай, ачаа тээврийн үнэ нэмэгдсэн, валютын ханш зэрэг олон зүйлсээс шалтгаалсан нь ойлгомжтой. Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа уул уурхай болон боомтын сэргэлтийн бодлогын үр дүн эхнээсээ гарч, ковидын аюул холдож ногоон түвшинд шилжсэн, хил, гааль хэвийн болж ачаа тээврийн үнэ буурч байгаа зэргээс улс орны эдийн засагт бага ч бол эерэг хандлагууд мэдрэгдэж, инфляц буурч эхэлсэн хэдий ч өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа эмийн үнэ буурахгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна.

Сүүлийн 30 жилийн турш манай улс эм хангамжийн салбараа бүхэлд нь хувийн хэвшлийн нуруун дээр орхиж, төрөөс үзүүлэх дэмжлэг, хяналт, бодлого гэх зүйлгүй явж ирсэн.

Эм бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн бүтээгдэхүүн. Төрөөс гурил, улаан буудай, шатах тослох материал зэрэг зарим нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд онцгой анхаарч санхүүгийн дэмжлэг үзүүлдэг хэрнээ эмийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үйлдвэрлэл, чанар дээр бодлого, дэмжлэг байхгүй байгаад анхаарах цаг болсон. Засгийн газар дээр ч энэ тухай нэг биш удаа ярьж байгаа.

Тиймээс Монгол Улсын эмийн импортын 85 хувийг хангадаг, салбартаа тэргүүлэгч топ компаниудыг урьж эмийн үнийг бууруулах, тогтворжуулах боломж, эмийн чанартай холбоотой ямар өөрчлөлт хийж болох вэ гэдэгт санал солилцохыг хүссэн юм” гэв.

Эмийн салбарынхны санал:

Манай улсад эмийн импортын тусгай зөвшөөрөлтэй 200 гаруй байгууллага бий ч 2021 онд эм ханган нийлүүлэх 85 байгууллага нийт 489.7 тэрбум төгрөгийн, 2022 онд  131 байгууллага 722.8 тэрбум төгрөгийн эмийн импорт хийсэн.

Нийт импортын 80-85 хувийг “Монос фарм трейд”, “Ази фарм”,  Монгол Эм импэкс концерн, “Энто”,  “Палома”, “Монфа трейд”, “ВэллБий”,  “Омбол”,  “Цомбо”,  “Дакалфарм”  гэсэн арван компани хийдэг.

Монгол Улсын эмийн бүртгэлд 4,206 нэрийн эм бүртгэлтэй байдаг бөгөөд нийт бүртгэлтэй эмийн 30 хувь буюу 1,273 нэрийн эмийг дээрх арван компани  бүртгүүлсэн байдаг.

Иргэдийн дунд эмийн үнэ өндөр, чанар хангалтгүй байгаатай холбоотой гомдол их байгаад эм ханган нийлүүлэх байгууллагууд анхаарч Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм Холбоо”-той хамтран үнийн өсөлтийн судалгааг хийсэн байна.

Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад тендерээр худалдан авсан эмийн үнэ 2019-2020 онд 17.8 хувиар, 2020-2021 онд 14.3 хувиар тус тус  нэмэгдсэн.

Сүүлийн гурван жилийн хугацаанд буюу 2020-2022 онд зайлшгүй шаардлагатай эмийн 94 хувийнх нь үнэ 50 хүртэлх хувиар өссөн, үлдэх 6.0 хувьд 50-аас дээш хувиар үнэ нэмэгдсэн байна.

Тэдний хэлж буйгаар эмийн үнийн өсөхөд валютын ханш, тээврийн зардал, нийгмийн даатгалын шимтгэл, татвар зэрэг олон зүйл нөлөөлж байна. Импортын эмийн худалдан авалтын 90 хувийг ам.доллароор хийдэг бөгөөд өнгөрсөн онд манайд ам.долларын ханш 21 хувиар чангарсан нь эмийн үнэд шууд нөлөөлсөн гэж байв.

Мөн ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн хөнгөлөлтийн хувийг бууруулсан нь иргэдийн халааснаас гарах зардлыг нэмсэн бөгөөд үүнийг олон нийт эмийн үнэ өссөн хэмээн ойлгож байгаа тал бий гэж байлаа.

Эм ханган нийлүүлэх байгууллагынхан үнэ бууруулахын тулд компаниудад бага хүүтэй зээл олгож санхүүгийн дэмжлэг үзүүлэх, валютын ханшийг тогтвортой байлгах хэлцлийг Монголбанктай хийх, НӨАТ-ыг бууруулах зэрэг тодорхой саналуудыг тавьж байсны дотор ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалт болон, хувь хэмжээг тогтвортой байлгах нь зөв гэв.

Эмийн чанарын хувьд чанарын баталгаажуулалтыг олон улсын стандартын дагуу хийх боломжийг бүрдүүлж, хяналт тавихаас гадна эрүүл мэндийн байгууллагууд дахь эмийн эмчилгээ зохицуулах хорооны үүрэг оролцоог сайжруулах, бүртгэлгүй эмийг гар дээрээс буюу олон нийтийн сүлжээгээр худалдан борлуулдаг урсгалд хяналт тавих, хил, гаалийн хяналтыг сайжруулах зэрэг асуудлуудыг ЭМЯ-нд тавилаа.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 1 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 9 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 17 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 1 цаг 32 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 3 цаг 20 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 3 цаг 21 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 3 цаг 22 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 3 цаг 23 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 3 цаг 25 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 3 цаг 25 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 3 цаг 31 мин ХЗХ: Амь, Амьдрал 4 цаг 57 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 6 цаг 11 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 6 цаг 15 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 6 цаг 17 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 6 цаг 19 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 6 цаг 21 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 6 цаг 22 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 6 цаг 24 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 6 цаг 26 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top