x

Ц.Чинбаяр: Салхин цэцгээр өвчлөх тохиолдол нэмэгдэж буй учраас халдвар хамгааллыг сахих хэрэгтэй

Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар салхин цэцэг өвчний талаар мэдээлэл өглөө.

Өвчлөлийн талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр "ХӨСҮТ-өөс халдварт өвчний хам шинжүүдийн тандалт хийдэг. Тухайлбал, амьсгалын замын халдварт өвчний тандалтыг цочмог халуурах, тууралтат хам шинж болон халуурах, цэврүүт тууралтат хам шинжээр танддаг. Эдгээр тандалтаас авч үзвэл, өмнөх таван жилийн дундаж, босго үзүүлэлтээс аль аль нь даваагүй.

Салхин цэцэг өвчний хувьд, өнгөрсөн онуудтай харьцуулахад 2022-2023 онд өвчлөл харьцангуй нэмэгдэж байна. Гэхдээ цар тахлаас өмнөх үеийн өвчлөлийн дундаж босго үзүүлэлтийнхээ түвшинд байгаа юм.

Тодруулбал, өнгөрсөн онд салхин цэцэг өвчнөөр оношлогдож, ХӨСҮТ-д 675 хүн хэвтэн эмчлүүлжээ. Харин 2023 оны эхний гурван сарын байдлаар 300 хүн салхин цэцэг өвчний улмаас хэвтэн эмчлүүлсэн.

Амьсгалын замын халдварт өвчлөлүүдийн гол шалтгаан нь томуу, томуу төст өвчин юм. Хоёрдугаар байрт салхин цэцэг ордог. Өнгөрсөн онуудтай харьцуулахад салхин цэцгээр өвчлөх тохиолдлын тоо нэмэгдэж буй учраас халдвар хамгааллыг сахих хэрэгтэй" гэлээ. 

Салхин цэцэг өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. 

Хүүхэд тань халуурч, бие дээр нь тууралт гарч байгаа бол халдварт өвчин байх эрсдэлтэй. Ийм шинж тэмдэг ажиглагдвал цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх, эмчид үзүүлж өвчний шалтгааныг тогтоох хэрэгтэй.

Салхин цэцэг нь амьсгалын замаар тархан халдварладаг, бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолддог цочмог халдварт өвчин бөгөөд бусад халдварт өвчнийг дархлаажуулалтаар хяналтанд авахын хэрээр манай улсад  ойрын ирээдүйд ихсэх хандлагатай халдварт өвчний тоонд зүй ёсоор орж байна.

Салхин цэцэг  өвчний үүсгэгч нь херпес вирусийн овогт багтдаг хүний херпес вирүсийн 3 дугаар хэв шинжийн вирус юм. Анхны халдварын дараа мэдрэлийн ширхэгт хадгалагдан үлдэж хожим нь уг хүний дархлаа сулрахад бүслэх үлд (зостер буюу могой яр) хэмээх өвчлөл үүсгэдэг учир өвчлөлийн эмнэлзүйн хэлбэрийг нь салхинцэцэг-бүслэх үлдийн вирус (СБВ) гэж нэрлэдэг.

Салхин цэцэг бүслэх үлдийн вирусийн удамшлын хэв шинжийг мэдрэг ба өвөрмөц чанартай молекул биологийн аргаар судлаж, халдварын хэлхээг нарийвчлан тогтоож, вирусийн шинж чанарыг тодорхойлох нь практикийн ихээхэн үр өгөөжтэй юм.

Халдвар дамжих зам: Агаар дуслын замаар, хүнээс хүнд халдварлана.

Шинж тэмдэг: Салхин цэцгийн халдварын үед өндөр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг нь тууралт гарахаас өмнө илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд нь 1-2 хоног үргэлжилдэг.

Тууралт: Арьсан дээр гарсан тууралт нь дотроо шингэн агуулсан, жижиг улаан толбо байх бөгөөд дунджаар 250-500 ширхэг байна. Тууралт нь эхлээд нүүр, их биеээр гараад цааш бүх биеэр тархдаг. Цэврүү нь нэг хоёр өдрийн дараагаар булингартай болж хагарч тавшдаг.

САЛХИН ЦЭЦГИЙН ТУУРАЛТ

Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт амархан хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох, нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болох, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА

Салхин цэцэг өвчний эсрэг амьд сулруулсан вакциныг Япон, БНСУ, АНУ болон Европын зарим орнуудад хэрэглэдэг. Энэ вакциныг 12-18 сартай болон 12 хүртлэх насны хүүхдэд тарихыг зөвлөсөн байдаг. Вакцин тариулснаас хойш 6 жил хүртэлх хугацаанд 70-90% хамгаалах дархлаа тогтдог болохыг судалгаагаар тогтоосон.

Салхин цэцэг өвчтэй хүүхэдтэй хамт байсан хүүхдийг 3 хоногийн дотор энэ вакцинд хамруулбал өвчнөөс сэргийлэх, өвдсөн ч явц нь хөнгөн байх ач холбогдолтой. Мөн салхин цэцэг өвчний эсрэг амьд сулруулсан вакциныг дархлаажуулалтанд хамрагдаагүй 13-аас дээш насны хүүхэд эсвэл хүүхэд насандаа энэ өвчнөөр өвдөөгүй хүмүүст тарьж болно.

Харшил, дархлал дутмагшилтай хүмүүс, нярай хүүхдэд энэ вакциныг хийхгүй байх заалтууд байдаг. Түүнчлэн салхин цэцгийн вирүсийн эсрэг иммуноглобулиныг халдварт өртсөнөөс хойш 96 цагийн дотор хэрэглэхэд өвчнөөс сэргийлэх эмчилгээний үр дүнтэй.

ЭМЧИЛГЭЭ

  • Өвчний явцаас хамаарч хэвтрийн дэглэм баримтлана. 
  • Вирусын эсрэг эм, бэлдмэлүүд, хордлого тайлах, дархлаа дэмжих, биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг эмчийн зааврын дагуу хийнэ.

  • Арьс салстад гарсан тууралтат бриллиантын ногоон, метилийн хөхийн спиртэн уусмал, борын хүчлийн уусмал, фурациллин, шингэн марганцийн уусмал зэргийг тууралтын байршил, хэмжээнээс хамаарч хэрэглэнэ.
  • Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэнэ.

  • Өвчтөй хүүхдийг тусад нь тусгаарлах ба өрөөг сайтар агааржуулж, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийн, хувийн ариун цэврийг сахих шаардлагатай.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 1 цаг 2 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 2 цаг 50 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 2 цаг 51 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 2 цаг 52 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 2 цаг 53 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 2 цаг 54 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 2 цаг 55 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 3 цаг 1 мин ХЗХ: Амь, Амьдрал 4 цаг 27 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 5 цаг 41 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 5 цаг 45 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 5 цаг 46 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 5 цаг 49 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 5 цаг 51 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 5 цаг 52 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 5 цаг 54 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 5 цаг 56 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 6 цаг 1 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 6 цаг 3 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 6 цаг 4 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top