x

Д.Амарбаясгалан: Засгийн газраас Үндсэн хуулийг шинээр бичих санаархал гаргаагүй

Сүүлийн хоёр хоног нийгмийн сүлжээний гол хэлэлцүүлэг болж байгаа Үндсэн хуулийг шинээр бичиж, БНМУ-ыг байгуулах тухай асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Д.Амарбаясгалан:

-"Засгийн газрын зүгээс Үндсэн хуулийг шинээр бичих санаархал гаргаагүй. Улс төрийн намууд, Үндсэн хуулийн судлаач нар Ерөнхий сайд болон холбогдох улс төрийн албан тушаалтнуудад Үндсэн хуулийг ямар хэлбэрээр өөрчилбөл улсын хөгжилд хэрэгтэй юм бэ гэдэг саналаа боловсруулж өгөх хүсэлт гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдсан юм. Үндсэн хуулийг биччихлээ гээд шууд батлагдах зүйл биш. Энэ асуудлыг Монголын ард түмэн шийднэ.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр бичих гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Нэмэлт өөрчлөлт гэдэг нь цөөн тооны хэдэн заалтыг өөрчлөх замаар тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд чиглэдэг. Тэгвэл одоогийн хэрэгжиж байгаа хуулийн 35 орчим хувиас илүү хэмжээний өөрчлөлт оруулах бол шинэ Үндсэн хууль өргөн барьдаг.

Шинээр Үндсэн хууль бичээд батална гэдэг нь хэрэгжүүлж чадах зүйл мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Шинэ Үндсэн хууль гаргах тохиолдолд заалт бүрийг нь ярилцаж, богино хугацаанд хийх ажил биш гэдгийг судлаачид хэлж байгаа. Ард түмэн Үндсэн хуулийг шинээр бичих шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн хууль бүтнээрээ бий болтол дор хаяж 2-3 жилийн хугацаа орно.

Манай намын байр суурийн тухайд Үндсэн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Парламентын гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй. Энгийн иргэдийн төлөөлөл парламентад суух боломжийг бий болгох нь юунаас ч илүү чухал гэж үзэн байр сууриа илэрхийлж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Ард түмэн, улс төрийн намууд мажоритар тогтолцоог олон жил шүүмжилж ирсэн. Өнөөдрийн энэ нөхцөл байдлын шалтгаан нь уг тогтолцоо байхыг үгүйсгэхгүй. Учир нь нэг тойрог дээр өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн хамгийн өндөр саналыг авсан хүн нь парламентын гишүүнээр сонгогддог. Хамгийн өндөр саналыг авч байгаа буюу хуучин сонгуулийн хуулиар 25 хувиас дээш олонхын саналыг авсан бол гишүүн болдог. 75 хувьд нь сонголтоо хийсэн иргэдийн төлөөлөл парламентад сонгогдохгүй байгаа юм.

Ард нийтийн санал асуулга явуулж, иргэд дэмжиж байгаа тохиолдолд шинэ Үндсэн хуулийг батлах боломжтой" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэрийн зовлонг төрийн зовлон бүү болго! 2 цаг 15 мин Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал боллоо 2 цаг 51 мин Сэлэнгэ аймгийн хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ 2 цаг 52 мин Цоохор ирвэс — Уулсын эзэн, байгалийн тэнцвэрийн илэрхийлэл 2 цаг 53 мин Халамж, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулагдлаа 2 цаг 54 мин Ахлах ангийн сурагчдад зориулсан “Level up” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ 2 цаг 56 мин Ц.Даваасүрэн: Эхийн эндэгдэл буурсан нь хамтын ажлын үр дүн 2 цаг 56 мин “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд дүр бүтээсэн сурагч урам авлаа 2 цаг 58 мин Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ 2 цаг 58 мин Иргэний нисэхийн үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 3 цаг 0 мин Улаанбаатар хотын замын бүтээн байгуулалтад турк компани хамтран ажиллах сонирхол илэрхийллээ 3 цаг 1 мин Г.Дэмүүлийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно 3 цаг 2 мин Метро төслийн барилгын ажил хоёрдугаар улиралд эхэлнэ 3 цаг 2 мин Жендер ба уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоог хэлэлцлээ 3 цаг 4 мин Лука Модрич Реал Мадрид клубээс энэ зун явна 5 цаг 16 мин Монгол, Катарын олимпын хороод хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 5 цаг 16 мин Газрын эрхийн цахим дуудлага худалдааг тавдугаар сарын 28-нд зохион байгуулна 5 цаг 17 мин 24 мега төслийн явц болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шинэ төслүүдийг хэлэлцэнэ 5 цаг 19 мин Японд цагаан будааны үнэ түүхэндээ хамгийн өндөр өсөлттэй байгааг зарлалаа 5 цаг 20 мин АНУ-ын томоохон банкууд стейблкойн гаргах талаар хэлэлцэж эхэлжээ 5 цаг 22 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Израиль Газад хүнс оруулахыг хязгаарлагдмал байдлаар зөвшөөр... Палм Спрингст үр тогтоох эмнэлгийг онилсон автомашины дэлбэр... “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдө... Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ... Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолты... АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлаг... Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар а... Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суу...
Top