x

Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё

Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Энэ жил тус өдрийг “Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё” уриан дор өнгөрүүлж байна.


Хэдхээн жилийн өмнө би хүмүүсийг юу болохгүй байгаагаа яриад хэлээд өгөөсэй, гунигтай, гутралтай байгаагаа хажуудахтайгаа ярилцаасай гэж боддог байв. Орчлонгийн салхинд овоо хэд илбүүлсний дараа “аа, сэтгэлийн шарх, сэтгэцийн эрүүл мэнд гэдэг аманд багтаад, ил гарчихад бэлэн зэлэн зүйл биш юм байна” гэдгийг мэддэг болов. Зигмунд Фрейдийнхээр далайн ёроолоор нил тархсан бидний үл ухамсар гээчид бүх юмны учиг, тэр тусмаа сэтгэлийн утас хадгалаастай байгаа. Тэрийг тэр болгон хэн хүнгүй би ийм дутуу дулимаг болохоор, надад ийм комплекс асуудал байгаа болоод гээд тайлбарлаж ойлгож ярьж хэлж чаддаггүй. Нөгөө талаас биднийг хүрээлэн буй нийгмийн юм бүхэн бидний зан ааш, аяг аалинд нөлөөлж, хүч үзүүлж, жин дардаг. Үүнийг Фрейдөөс өөр нэг урсгалыг үндэслэгч Альфрэйд Адлер үзэл номлолоороо тайлбарлан өнөө хүргэжээ. 

Анагаахын төвөгтэй нэр томъёо, сургааль сургуулийг түр хойш нь тавиад гол яриандаа ороход сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нийтийн тэргүүлэх чиглэл болгох нь өөрөө өөрийгөө нэгдүгээрт тавихтай адил агаар нэг, чухал зүйл шүү. Одоогийн бидний амьдралд “хувь би” маань биш бусад хүмүүс л овоо их орон зай эзэлнэ. Тэр маань хоолтой ундтай яваа болов уу, энэ маань ажил хичээлдээ хоцролгүй очоо болов уу, замын түгжрэл яах билээ, ажиллаад авдаг тав гурван төгрөг маань амьдралд хүрэх билүү үгүй билүү гээд өдөрт боддог төдий олон зүйлийн маань өдий их нь өөр бусдын тухай, ихэнхдээ эхлэлгүй мэдээж бас төгсгөлгүй стресстэй бодлууд байдаг.

Гэтэл шижир үнэндээ чи өөрөө энэ амьдралынхаа хамгийн чухал зүйл, чамд яаж мэдрэгдэх, чи юунд дуртай байх, чамд хаана тухтай санагдах, чи хэний, юуны хажууд амар тайван мэдрэх вэ гэдэг нь асар чухал. Аар саар зүйлд стресстэж яваад амьд яваан утга учраа бид заримдаа анзааралгүй зэврүүлчихэж мэдэх шүү дээ. Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын тухай гэчихээр энэ хорвоо дээр би яагаад төрөө вэ, утга учир маань юу юм болоо гэж бодох урт урт бодол, амьдрахуйн хямралд өртнө гэдэг утгатай биш. Эсрэгээрээ энгийнээр надад сэтгэл гэдэг эрхтэн бий шүү гэдгээ мэдэх, тэр сэтгэл нь ийм дутуу, тийм илүү бий шүү гэдгээ хүлээн зөвшөөрөх тухай юм л даа. Сэтгэл гэдэг эрхтний тухай мэдэх, хүлээн зөвшөөрөхийн үндэс нь мэргэжлийн мэдээлэл, практик туршлагаар өөрийгөө цэнэглэх шүү. 

Та бүгдийг сэтгэцийн эрүүл мэндэд анхаарлаа хандуулж, мэдээ мэдээллээр өөрийгөө цэнэглэж байхыг, өөр өөр рүүгээ өндийж байхыг хүсье. 

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 3 цаг 18 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 25 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 3 цаг 32 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 3 цаг 41 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 4 цаг 56 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 6 цаг 44 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 6 цаг 44 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 6 цаг 45 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 6 цаг 46 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 6 цаг 48 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 6 цаг 49 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 6 цаг 55 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 8 цаг 21 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 9 цаг 34 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 9 цаг 38 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 9 цаг 40 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 9 цаг 43 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 9 цаг 44 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 9 цаг 46 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 9 цаг 47 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top