x

М.Чулуунцэцэг: Долларын ханш надад нөлөөлөөд сүйд болохгүй гэж боддог байлаа. Гэтэл...

Долларын ханш иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг сурвалжиллаа. Өдрийн 14:00 цагийн үед ‘’Бөмбөгөр’’ худалдааны төвийг зорив. Тэнд хүмүүсийн хөл хөдөлгөөн сийрэг худалдан авалт хийх иргэд багасчээ. Монголбанкны есдүгээр сарын 21-ний өдрийн валютын ханшаар ам.доллар 3265.77 төгрөгийн үнэтэй байна. Харин валют арилжааны Найман шарга төвд 3415 төгрөг хүрчээ. Энэ нь Монголбанкнаас зарласан ханшнаас 200 төгрөгөөр илүү үзүүлэлттэй байгаа юм. Ингээд “Бөмбөгөр” худалдааны төвд ахуйн бараа худалдаалагч О.Эрдэнэтуултай ярилцлаа.

-Долларын ханш өссөн нь таны худалдаанд нөлөөлж байна уу?

-Долларын ханш өссөн нь амьдралд маш их нөлөөлж байна. Урдаас бараагаа татахад хэцүү болж байгаа. Үнэ нь 20-30 хувиар өссөн тул хүмүүс худалдан авалт хийхэд хэцүү байна. Ирэх сараас мөн өснө гэсэн сураг дуулдаж байна шүү.

-Иргэдийн худалдан авалт буурсан уу?

-Урьд жилүүдийнхийг бодвол хамаагүй буурсан. Хичээлийн шинэ жилийн үеэр зах битүү хүнтэй байдаг бол энэ жил тэгсэнгүй, мэр сэр хүмүүс л цөөн үйлчлүүлэх боллоо.

-Та хэдэн төгрөгийн түрээс төлдөг вэ. Ашиг олж чадаж байна уу?

-Бараа татан авалтаа ч хийж чадахгүй мөнгөгүй болоод байна. Иргэд ч ахуйн бараа барагтаа авахаа больчихлоо. Арай л гэж түрээсээ төлж байна. Лизингээ ч төлж чадахгүйд хүрээд амьдрал улам доошилсоор байна шүү.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Ар гэрээ хэрхэн зохицуулж байна вэ?

-Нөхөр төрийн албан хаагч. Урьд нь хоёр хүний цалингаар хангалттай болгодог л байлаа. Гэтэл өдөр ирэх тусам л юмны үнэ нэмэгдэж, бараа ирэх тоолонд нэмсээр байгаад өөрсдөө ч зарж байгаа барааныхаа үнийг мэдэхээ байхад хүрээд байна. Манайх ам бүл дөрвүүлээ. Бид хоёр хүний цалингаар арай гэж хүргэж байна. Хүргэж ч гэж хүрэхээ ч байлаа. Гэтэл ганц бие өрх толгойлсон ээж, аавууд хэрхэн болгож байгаа бол. Үнэндээ ханшийн зөрүү бараа материал бүрт тусч байна гэв.

Хуучин “Бөмбөгөр” худалдааны төвөөс гараад “Алтжин бөмбөгөр” худалдааны төвөөр оров. Бас л худалдан авагчгүй, хөл хөдөлгөөн бага, худалдагчид хийх зүйлгүй утсаа оролдон сууцгаах аж.

Тус худалдааны төвийн бичиг хэргийн худалдагч Ц.Хэрлэн ярихдаа “Бараагаа татахад хүндрэлтэй байна. Барааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Хичээлийн шинэ жилийн үе өнгөрсөн болохоор худалдан авалт бага байна. Есдүгээр сарын 1-нээс өмнөх хэд хоногт овоо орлого ороод түрээсээ өгөөд боломжийн байсан. Одоо бол бичиг хэрэг худалдан авалт багассан. Ер нь хүмүүсийн худалдан авах чадвар бага болжээ. Гар дээр бэлэн мөнгөтэй хүмүүс ховор байна. Өрнөөс өр, зээлнээс зээлний хооронд л амьдарч байна. Энэ хэцүү байдлаас хэзээ гарах юм бол доо” гэв.

Ингээд тус төвөөр үйлчлүүлж байсан иргэн М.Чулуунцэцэгтэй ярилцлаа.

-Та юу худалдаж авав. Үнэ нь өөрчлөгдөж үү?

-Ахуйн бараа худалдан авч байна. Нойлын цаас, угаалгын нунтаг, саван зэрэг ахуйн барааны үнэ хоёр дахин нэмэгджээ. 1000 төгрөгөөр авдаг зүйлээ 1200 төгрөгөөр авлаа. Удирдлаганы жижиг батерей 2-3 сарын өмнө 1000 төгрөгөөр авч байсан юм, гэтэл одоо 1500 төгрөг гэж байх шив дээ.

-Та ямар ажил хийдэг вэ. Долларын өсөлт танд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Би бага ангийн багш мэргэжилтэй. Цалингаараа л амьдардаг. Доллар надад нөлөөлөөд сүйд болохгүй байх гэж боддог л байлаа. Гэтэл өдөр бүр худалдан авдаг талх, сүүний үнэ нь нэмэгдээд байх юм байна шүү дээ. Тэгэхээр тэр долларын өсөлт, үнийн хөөрөгдөл, эдийн засгийн хямрал гээч нь юм болов уу л гэж бодох боллоо.

-Хэдэн жил багшилж байгаа вэ. Цалин нь амьдралд тань хүрэлцэж байна уу?

-Би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Үнэндээ ганц хүний цалин гурван биед хүрэлцэхгүй байна шүү дээ. 11 жил багшиллаа. Энэ маягаар байвал ажил хийгээд ч хүүхдүүдээ тэжээж хүчрэхгүй модоо барих нь. Ингэж удаан тэсэхгүйгээс хойш хүүхдүүдээ ээждээ үлдээгээд Солонгос явж ажилладаг юм уу гэж бодох болсон доо гэв.

“Алтжин бөмбөгөр” худалдааны төвөөс гараад “Тэди” гар утас худалдааны төвийг зорив. Тэнд утас зардаг лангуунуудаар хүнгүй боловч засвар үйлчилгээнийх нь төвөөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. “Тэди” гар утас худалдааны төвийн лангуу түрээслэгч ярихдаа “Утасны үнэ өсөөгүй ч худалдан авалт бага байна. Долларын ханш өссөн нөлөөлөл нь одоохондоо мэдэгдэж буй юм алга. Гэхдээ хүмүүс утас авахаасаа илүү засуулахаар их ирдэг болсон. Өөрөө харсан биз дээ, утас зардаг лангуугаар хүнгүй хэрнээ засварын давхарт дүүрэн хүн байгаа биз дээ. Тэгэхээр утас авах чадваргүй нь шууд харагдаж байна л гэж бодоод байна” хэмээв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ Уржигдар 20 цаг 22 мин Гэрийн зовлонг төрийн зовлон бүү болго! Уржигдар 15 цаг 59 мин Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 15 цаг 22 мин Сэлэнгэ аймгийн хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ Уржигдар 15 цаг 21 мин Цоохор ирвэс — Уулсын эзэн, байгалийн тэнцвэрийн илэрхийлэл Уржигдар 15 цаг 20 мин Халамж, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулагдлаа Уржигдар 15 цаг 19 мин Ахлах ангийн сурагчдад зориулсан “Level up” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ Уржигдар 15 цаг 18 мин Ц.Даваасүрэн: Эхийн эндэгдэл буурсан нь хамтын ажлын үр дүн Уржигдар 15 цаг 17 мин “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд дүр бүтээсэн сурагч урам авлаа Уржигдар 15 цаг 16 мин Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ Уржигдар 15 цаг 15 мин Иргэний нисэхийн үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа Уржигдар 15 цаг 13 мин Улаанбаатар хотын замын бүтээн байгуулалтад турк компани хамтран ажиллах сонирхол илэрхийллээ Уржигдар 15 цаг 13 мин Г.Дэмүүлийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно Уржигдар 15 цаг 12 мин Метро төслийн барилгын ажил хоёрдугаар улиралд эхэлнэ Уржигдар 15 цаг 11 мин Жендер ба уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоог хэлэлцлээ Уржигдар 15 цаг 10 мин Лука Модрич Реал Мадрид клубээс энэ зун явна Уржигдар 12 цаг 57 мин Монгол, Катарын олимпын хороод хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 12 цаг 57 мин Газрын эрхийн цахим дуудлага худалдааг тавдугаар сарын 28-нд зохион байгуулна Уржигдар 12 цаг 56 мин 24 мега төслийн явц болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шинэ төслүүдийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 54 мин Японд цагаан будааны үнэ түүхэндээ хамгийн өндөр өсөлттэй байгааг зарлалаа Уржигдар 12 цаг 53 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Израиль Газад хүнс оруулахыг хязгаарлагдмал байдлаар зөвшөөр... Палм Спрингст үр тогтоох эмнэлгийг онилсон автомашины дэлбэр... “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдө... Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ... Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолты... Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар а... АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлаг... Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суу...
Top