x

Кино урлагийг дэмжих сангаас 2022 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

Кино урлагийг хөгжүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг чадавхижуулах, кино бүтээлийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, монгол киног олон улсад сурталчилан таниулах зорилгоор Кино урлагийг дэмжих сангаас 2022 онд санхүүжүүлэх төслийн I дүгээр ээлжийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨРӨЛ

Нэг. Эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөл

А. Кино бүтээх төсөл

• Монголын түүхийг харуулах (олон ангит кино, уран сайхын кино, баримтат кино);

• Хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх (олон ангит кино, уран сайхын кино, баримтат кино, хүүхэлдэйн кино), эсхүл эрүүл мэндийн боловсрол олгох баримтат кино;

• Олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулах уран сайхны кино болон богино хэмжээний кино (Артхаус кино);

• Монголын соёл, ахуй амьдралыг харуулах кино эсхүл залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, богино хэмжээний кино.

Б. Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх;

В. Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, төрөөс гадаадад монголын кино урлагийг сурталчлах, кино наадамд оролцох;

Г. Кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.

Хоёр. Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн төсөл

А. Кино бүтээх төслийн төрөл зааснаас бусад чөлөөт сэдвийн арилжааны кино бүтээл

Б. Кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэх төсөл

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ

Эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөл - Кино бүтээх төсөлд 70 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх ба үүнээс залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, уран сайхны богино хэмжээний кино бүтээхэд 80 хувь хүртэл, хамтарсан арилжааны кино хамтран бүтээхэд Монголын талын продюсерын санхүүжилтийн 30 хувь хүртэл, артхаус кино хамтран бүтээх бол Монголын талын продюсерын санхүүжилтийн 50 хувь хүртэл хувийн санхүүжилтийг Кино урлагийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлнэ.

Эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн төсөл - Сангаас олгох зээлийн дээд хэмжээ 1,000,000,000.0 /нэг тэрбум / төгрөг байна.

КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖГҮЙ ТӨСӨЛ:

• Тухайн төсөл нь оюуны өмчийн зөрчилтэй байх.

• Кино үйлдвэрлэлд холбогдох тоног төхөөрөмж худалдан авах төсөл.

ТӨСЛИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Эхлэх: 2022.09.21 /08:30 цаг/

Дуусах: 2022.10.21 /18:00 цаг/

Хувь хүн болон албан байгууллага нь https://kuds.filmmongolia.gov.mn/auth/login цахим хаягаар төсөл илгээх боломжтой.

Холбоо барих утас: 93229322, 88191123, 88777688

Санал, хүсэлт, тодруулга авах бол Dsuren@filmmongolia.gov.mn хаяг руу илгээнэ үү.

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ 2025-05-23 Гэрийн зовлонг төрийн зовлон бүү болго! 2025-05-23 Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал боллоо 2025-05-23 Сэлэнгэ аймгийн хойд хилийн боомтоор нэвтэрсэн зорчигчийн тоо өсжээ 2025-05-23 Цоохор ирвэс — Уулсын эзэн, байгалийн тэнцвэрийн илэрхийлэл 2025-05-23 Халамж, гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулагдлаа 2025-05-23 Ахлах ангийн сурагчдад зориулсан “Level up” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хаалтаа хийлээ 2025-05-23 Ц.Даваасүрэн: Эхийн эндэгдэл буурсан нь хамтын ажлын үр дүн 2025-05-23 “Цогт хунтайжийн санаашрал” баримтат кинонд дүр бүтээсэн сурагч урам авлаа 2025-05-23 Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар долоон асуудал хэлэлцлээ 2025-05-23 Иргэний нисэхийн үндэсний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа 2025-05-23 Улаанбаатар хотын замын бүтээн байгуулалтад турк компани хамтран ажиллах сонирхол илэрхийллээ 2025-05-23 Г.Дэмүүлийн нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан болно 2025-05-23 Метро төслийн барилгын ажил хоёрдугаар улиралд эхэлнэ 2025-05-23 Жендер ба уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоог хэлэлцлээ 2025-05-23 Лука Модрич Реал Мадрид клубээс энэ зун явна 2025-05-23 Монгол, Катарын олимпын хороод хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-05-23 Газрын эрхийн цахим дуудлага худалдааг тавдугаар сарын 28-нд зохион байгуулна 2025-05-23 24 мега төслийн явц болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх шинэ төслүүдийг хэлэлцэнэ 2025-05-23 Японд цагаан будааны үнэ түүхэндээ хамгийн өндөр өсөлттэй байгааг зарлалаа 2025-05-23
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн огцрох, огцрохгүйг МАН-ын Бага хурал биш, па... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... ТҮЦ-ээ дээрэмдүүлж, ажлын байргүй болсон иргэд ил задгай худ... Л.Оюун-Эрдэнэ ба МАН Хэн Монголд олигархиудыг дарж улсаа хөгжүүлэх юм бэ? Л.Гантөмөр: МАН худал хуурмагаар хол явахгүй, үнэнээ хэл Э.Одбаяр: Хяналт хийх явцад олон хүний эрх ашиг хөндөгдсөн б... Энэ төрийн муу туршилт болгоны бай нь багш нар биш Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Израиль Газад хүнс оруулахыг хязгаарлагдмал байдлаар зөвшөөр... Палм Спрингст үр тогтоох эмнэлгийг онилсон автомашины дэлбэр... “Будаа худалдаж авдаггүй” гэсэн мэдэгдлээсээ болж Японы Хөдө... Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ... Магнус Карлсен 143 мянган шатарчинтай хийсэн түүхэн тоглолты... Төрийн өндөр албан тушаалтнууд нийтийн хөрөнгийг буруугаар а... АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлаг... Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ Хэт халуун зунаас сэргийлж Токиогийн оршин суугчдыг усны суу...
Top