x

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих 50 ортой хүүхдийн эмнэлгийн шавыг тавив

БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барих 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол өнөөдөр болов. Уг эмнэлэг Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хашаанд баригдах юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Улаанбаатар хотын эмнэлгүүдэд 933 хүүхдийн ор бий. Харин ханиад томууны улирлын үед 1,500 ор шаардлагатай болдог. Энэ үед төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, дүүргийн эмнэлгийн том хүний орыг хүүхдийн ор руу шилжүүлэх гэх зэргээр зохион байгуулснаар сүүлийн гурван жилд хүүхдүүдээ коридорт хэвтүүлээгүй. 

Бид 1,000 орны асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа. Шат дараатайгаар хэрэгжүүлэх энэ арга хэмжээнд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан тусалж байгаад талархаж байна.

Хагас жилд багтаан Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой жишиг эмнэлэг ашиглалтад орно. Мөн Хан-Уул, Чингэлтэй дүүрэг 200 ортой жишиг эмнэлгүүдийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр иргэд гуравдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болох юм" гэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруй хоёр талын төр засгийн харилцаа өндөр түвшинд хүрээд буйг онцлон тэмдэглээд "Төрийн бус байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр шаваа тавьж буй төсөл юм. Цаашид ийм төслийг олноор хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно" хэмээв.

Дээрх эмнэлэг нь БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан болон “Хангарьд хөгжлийн төв” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд баригдаж буй тав дахь эмнэлэг болж байна.

“Хангарьд хөгжлийн төв” ТББ нь БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сантай хамтран Улаанбаатар хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах хэд хэдэн төсөл хэрэгжүүлээд байна.

Тухайлбал:

  • 2015 онд Чингэлтэй дүүрэгт хүүхдийн оношилгооны төв,

  • 2018 онд Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,

  • 2019 онд Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг,

  • 2019 онд Хан-Уул дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийг БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барьж, ашиглалтад оруулжээ.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эмнэлгийг барихаас гадна нэн шаардлагатай байгаа бүхий л тоног төхөөрөмжөар хангах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах цогц арга хэмжээг зохион байгуулдаг аж.

Мөн 2016 онд Төв аймагт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг барьж, ашиглалтад хүлээлгэн өгчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 23 мин АНУ, Их Британи түүхэн худалдааны гэрээ байгууллаа 41 мин Монголын жүдочдын чансаанд мэдэгдэхүйц ахиц гарлаа 42 мин “Тоттенхэм”, “Манчестер Юнайтед” багууд Европын лигийн финалд шалгарлаа 44 мин Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ойн зурвас байгуулна 45 мин Д.Трамп Орос, Украиныг урьдчилан болзолгүйгээр 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг уриалав 46 мин Хүнсний ногоо тариалагчид зургаадугаар сарын 1-нээс урамшууллаа авна 47 мин ОХУ, БНХАУ иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргана 49 мин Хөвсгөл аймагт цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ 51 мин Барилга, их засварын ажил 2025 оны эхний улиралд 1.4 их наяд төгрөгт хүрэв 52 мин “Сибирийн хүч-2” хоолойн чиглэл өөрчлөх асуудлыг хэлэлцээгүй гэв 53 мин Булган аймгийн хүүхдийн байгууллага түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 55 мин Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд чичирхийлэл мэдрэгдлээ 56 мин Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 1 цаг 30 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 3 цаг 13 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 3 цаг 16 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 3 цаг 18 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 3 цаг 18 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 3 цаг 23 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 3 цаг 29 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top