x

Д.Нарангэрэл: Гадаад улсад байгаа нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Мэдээлэл өгсөнөөс хойш сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвар 213 улсад бүртгэгдэж, нийт 2.9 сая хүнд халдвар тархаж, 203 мянган нас барсан байна. 830 мянга гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарч, 1.9 сая хүн эмнэлгийн байгууллагуудад эмчлэгдэж байна.

Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-ын 54 бүс нутагт халдвар бүртгэгдэж, 5966 шинэ тохиолдол илэрлээ. Нийт тохиолдол 74 мянга болсон байна. Нас баралт өнгөрсөн хоногт 66-гаар нэмэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

ОХУ-д өвчлөл нэмэгдэж байгаа нь хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж чадахгүй, иргэд дулааны улирал ирсэнтэй холбоотойгоор гадуур их явах, мөн улирлын томуугийн шинж тэмдэгтэй андуурч өвчнөө гэрээр хүндрүүлж байна.

Өвчлөлийн тохиолдлын 50 орчим хувь нь шинж тэмдэггүй байгаа нь иргэд эмнэлгийн байгуулагад хандахгүй байхад нөлөөлж байна гэж үзжээ. Москвагаас гадна Эрхүү, Буриад, Халимагт халдварын тохиолдол нэмэгдэж байна.

Манай улсын хувьд 743 хүн ажиглалтад байна. 

Монголд 119 дугаартай утас 24 цагаар ажиллаж байгаа. Гадаадын зургаан улсаас монгол иргэд зөвлөгөө авсан. Үүнд, ОХУ, Малайз, Энэтхэг, АНУ, Солонгос зэрэг улсаас зөвөлгөө авсан. Монгол улсын нэг иргэн нэмж коронавирусийн халдвар эерэг гарсан байна. Гэхдээ тухайн иргэний шинж тэмдэг хөнгөн хэлбэртэй байгаа тул гэрийн тусгаарлалтад байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Манай мэргэжлийн эмч нар зөвөлгөө өгч байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 11 мин АНУ, Их Британи түүхэн худалдааны гэрээ байгууллаа 29 мин Монголын жүдочдын чансаанд мэдэгдэхүйц ахиц гарлаа 31 мин “Тоттенхэм”, “Манчестер Юнайтед” багууд Европын лигийн финалд шалгарлаа 32 мин Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ойн зурвас байгуулна 33 мин Д.Трамп Орос, Украиныг урьдчилан болзолгүйгээр 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг уриалав 34 мин Хүнсний ногоо тариалагчид зургаадугаар сарын 1-нээс урамшууллаа авна 36 мин ОХУ, БНХАУ иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргана 37 мин Хөвсгөл аймагт цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ 39 мин Барилга, их засварын ажил 2025 оны эхний улиралд 1.4 их наяд төгрөгт хүрэв 40 мин “Сибирийн хүч-2” хоолойн чиглэл өөрчлөх асуудлыг хэлэлцээгүй гэв 41 мин Булган аймгийн хүүхдийн байгууллага түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 43 мин Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд чичирхийлэл мэдрэгдлээ 45 мин Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 1 цаг 18 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 3 цаг 2 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 3 цаг 5 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 3 цаг 6 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 3 цаг 7 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 3 цаг 11 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 3 цаг 17 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top