x

Үндэсний оношлогоо эмчилгээний төвд иргэд даатгалаар харьяалал харгалзахгүй үзүүлэх боломжтой

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  Хотын дарга С.Амарсайхан нар өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаа болон “COVID-19” халдварын бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгааг шалгав.

Шинэ төрлийн коронавирусийн халдварын үеийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй эмнэлгийн нэг бол Улсын хоёрдугаар төв эмнэлэг юм. Тус эмнэлэг нь өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллах хүрээнд тусламж үйлчилгээ үзүүлэх 280 ор гаргах нөөц бололцоотой аж. Коронавирусын халдварын энэ үед 100 орыг бэлэн байдалд байлгаж байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрүүл мэндийн салбар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага болон ялангуяа ард иргэдийн ухамсартай үйл ажиллагааны үр дүнд бид өнөөдөр коронавирусийг улсын хэмжээнд хяналтдаа авч чадсан.

Иргэд онгоцоор, хилээр орж ирсэн хүмүүсээс л коронавирусийн шинжилгээ авч байна гэж ойлгож болохгүй. Бид иргэд, олон нийтээс түүврийн журмаар шинжилгээ авч, нийгэм дэх тандалтын судалгааг тогтмол хийж байгаа юм. Ард иргэд ч өөрсдөө хувийн хамгааллаа сайн хийхийн сацуу бие биедээ шаардлага, хяналтаа маш сайн тавих хэрэгтэй” гэв.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал С.Энхболд “Эрүүл мэндийн харьяа байгууллагаас хамгийн анхлан урьдчилан сэргийлэх төвийг нээгээд байна. Төвийн хувьд аппарат, тоног төхөөрөмжийг цогцоор нь шийдвэрлэж чадсан. Өвчтөн бүх шинжилгээ, оношлогоог цогцоор нь бүрэн хийлгэх боломжийг бүрдүүлж өгсөн. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалаар харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх боломжтой дэмжих төв байгаа” гэв.  

Өдөрт 150 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын дарга С.Амарсайхан нар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд амны хаалт, хамгаалах хувцас хэрэглэл үйлдвэрлэж буй “Мөнхийн тун” ХХК-ийн ажлын явцтай танилцав.

“Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерт “Мөнхийн тун” ХХК шалгарч, эмнэлгийн нэг удаагийн амны хаалт, комбинзон, нэг удаагийн халад, улавч, малгай, усны гутал, повидон иодын уусмал зэрэг 12 нэрийнн хоёр тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлэн ажиллаж байгаа юм.

Тус үйлдвэр нь амны хаалт үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, өдөрт 150 мянган ширхэг маскийг үйлдвэрлэж байгаа болохыг “Мөнхийн тун” ХХК-ийн  Ерөнхий захирал Ц.Алтанцэцэг хэлж байсан юм. Мөн 250 гаруй ажиллагсадтай бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед нэмэлтээр 100 хүн авч ажиллуулж байгаа аж.    

Ерөнхий сайд энэ үеэр “Улсын онцгой комиссоос хил хаах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, олон нийтийг хамарсан уулзалт, цугларалтыг хорих, хөл хорионы дэглэмийг авах зэрэг арга хэмжээг шуурхай авч, цаг алдалгүй ажилласны үр дүнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж чадаж байна. Гэхдээ нөгөөтэйгүүр зарим үйл ажиллагааг бид чөлөөтэй болгож байгаа. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл бид цаашид үйл ажиллагаануудыг хааж, зогсоохыг үгүйсгэхгүй. Дэлхий дахинд нөхцөл байдал хүнд байгаа учир бид дор бүрнээ маскаа зүүж, урьдчилан сэргийлэх ёстой байна” хэмээсэн юм.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Тамхинаас татгалзъя, Ирээдүйгээ хамгаалъя" нөлөөллийн аян эхэллээ 34 мин Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм уу? 43 мин “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 1 цаг 8 мин АНУ, Их Британи түүхэн худалдааны гэрээ байгууллаа 1 цаг 26 мин Монголын жүдочдын чансаанд мэдэгдэхүйц ахиц гарлаа 1 цаг 27 мин “Тоттенхэм”, “Манчестер Юнайтед” багууд Европын лигийн финалд шалгарлаа 1 цаг 29 мин Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ойн зурвас байгуулна 1 цаг 30 мин Д.Трамп Орос, Украиныг урьдчилан болзолгүйгээр 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг уриалав 1 цаг 31 мин Хүнсний ногоо тариалагчид зургаадугаар сарын 1-нээс урамшууллаа авна 1 цаг 32 мин ОХУ, БНХАУ иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргана 1 цаг 34 мин Хөвсгөл аймагт цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ 1 цаг 36 мин Барилга, их засварын ажил 2025 оны эхний улиралд 1.4 их наяд төгрөгт хүрэв 1 цаг 37 мин “Сибирийн хүч-2” хоолойн чиглэл өөрчлөх асуудлыг хэлэлцээгүй гэв 1 цаг 38 мин Булган аймгийн хүүхдийн байгууллага түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 1 цаг 40 мин Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд чичирхийлэл мэдрэгдлээ 1 цаг 42 мин Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 2 цаг 15 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 3 цаг 58 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 4 цаг 1 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 4 цаг 3 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 4 цаг 3 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top