x

ДЭМБ-ын тооцсоноор маш бага хүнд "COVID-19"-ийн дархлаа тогтсон гэв

Женев хотноо даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр тус байгууллагын захирал Тедрос Адханом Гербрейесус хэлэхдээ дэлхийн хүн амын маш бага буюу 2% эсвэл 3% нь КОВИД-19 дархлаа тогтсон байх магадлалтай байна гэж мэдээлэв.

Ийм учраас иргэддээ дархлаа тогтсон гэж тооцоолон хөл хориог цуцлахгүй байхыг тэрээр улс орнуудад сануулсан байна.

ДЭМБ захирлын ингэж хэлэхэд дараах судалгаанууд нөлөөөлжээ.

Үүнд Стэнфордын их сургуулийн АНУ Калифони мужийн Санта Клара коунтид хийсэн судалгаа юм. Энэхүү судалгаанд 3,330 хүнийг хамруулан судалсан бөгөөл антибоди буюу цусанд нь вирусийн эсрэг бие үзжээ. Дүгнэлт нь  тус нутагт 1,094 тохирлдол бүртгэгдсэнтэй харьцуулахад 50-85 дахин их буюу 48,000-81,000 хүн халдвар авсан байгааг тогтоожээ. Гэвч энэ нь нийт хүн амых нь 2-3 хувиас хэтрэхгүй байна гэжээ.

Артур Рейнгоулд гэх Берклигийн их сургуулийн эпидемологийн профессор энэ судалгаанд оролцоогүй бөгөөд хөндлөнгөөс хэлэхдээ хүн амын 3 хувь нь л халдвар авсан байгаа 97 хувь нь аваагүй байна гэдэг бол Сүргийн дархлаа тогтох болоогүй байна гэсэн үг юм. Энэ утгаараа хөл хориог цуцлах боломжгүй гэжээ.

Сүргийн дархлаа тогтоход хүн амын өндөр хувьд антибоди илрэх ёстой. Мөн Стэнфордын судалгаанд хамрагдсан хүмүүсийн төлөөлөх чадвар ч эргэлзээтэй байна гэжээ.

Стэнфордын багийн хувьд  энэ судалгааг удирдсан  Жаяанта Баттачаръя профессор хэлэхдээ вирусийн тархалт АНУ-ийн муж бүрт өөр байгаа тул бусад мужийг хамруулсан судалгаа хийж байж л шийдвр гаргах нь зөв гэжээ.

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн зүгээс 100,000 хүн хамруулсан мөн Берклигийн Их сургуулийн зүгээс 5,000 хүн хамруулсан судалгаа хийж байгаа үр дүн хүлээлттэй байгаа ажээ. 

Мөн Голландын цусны донор 7,000 хүний цусны дээжээс шинжилгээ авахад  3% -д  л антибоди илэрсэн байна. Голландын энэхүү судалгааг хийсэн RIVM буюу Голландын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал  Жаап Ван Диззэл хэлэхдээ бид цусны банк дахь цуснууд дээр судалгаа хийлээ. Манай цусны донорууд Голландын хүн амын төлөөлөл гэж үзвэл 3 хувь нь л антибоди илэрлээ 18-20 насныханд  (688 individuals)  илүү өндөр буюу 3.6 хувь  71 -80 насны 10 донорт  бага байлаа гэжээ . Эдний бас нэг судалгаа шуугиан дэгдээсэн бөгөөд хөнгөн өвдсөн хүмүүс сул дархлаатай хүнд өвдсөн хүмүүс сайн дархлаатай болсон гэж үзээд байгаа юм.

Дэлхийн улсуудад хийгээд байгаа судалгаануудаас харахад Герман ба Францад энэ хувь 14 хүртэл өндөр гарсан. Гэвч судалгаа хийсэн арга аргачлал хүн амын төлөөлөл зэрэг нь өөр тул бид болгоомжтой байх ёстой гэжээ.

ДЭМБ зүгээс мөн хэд хэдэн оронд ижил аргачлалаар энэхүү судалгааг өөрөө санхүүжүүлэн хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улс ч хамрагдах хүсэлтээ өгвөл зүйтэй мэт санагдлаа.

Гэсэн хэдий ч цусанд антибоди буюу вирусийн эсрэг бие илэрсэн тохиолдолд ч вирусийн эсрэг дархлаа тогтсон гэж үзэх мөн дахин халдвар авахгүй гэх баталгаа болж чадахгүй гэж олон эрдэмтэн үзэж байгаа юм.

Эх сурвалж: О.Батбаяр MSc

/London School of Hygiene and Tropical Medicine/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Тамхинаас татгалзъя, Ирээдүйгээ хамгаалъя" нөлөөллийн аян эхэллээ 1 цаг 1 мин Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм уу? 1 цаг 9 мин “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 1 цаг 34 мин АНУ, Их Британи түүхэн худалдааны гэрээ байгууллаа 1 цаг 52 мин Монголын жүдочдын чансаанд мэдэгдэхүйц ахиц гарлаа 1 цаг 54 мин “Тоттенхэм”, “Манчестер Юнайтед” багууд Европын лигийн финалд шалгарлаа 1 цаг 55 мин Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ойн зурвас байгуулна 1 цаг 56 мин Д.Трамп Орос, Украиныг урьдчилан болзолгүйгээр 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг уриалав 1 цаг 58 мин Хүнсний ногоо тариалагчид зургаадугаар сарын 1-нээс урамшууллаа авна 1 цаг 59 мин ОХУ, БНХАУ иж бүрэн стратегийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргана 2 цаг 1 мин Хөвсгөл аймагт цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ 2 цаг 2 мин Барилга, их засварын ажил 2025 оны эхний улиралд 1.4 их наяд төгрөгт хүрэв 2 цаг 3 мин “Сибирийн хүч-2” хоолойн чиглэл өөрчлөх асуудлыг хэлэлцээгүй гэв 2 цаг 5 мин Булган аймгийн хүүхдийн байгууллага түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 2 цаг 6 мин Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд чичирхийлэл мэдрэгдлээ 2 цаг 8 мин Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 2 цаг 41 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 4 цаг 25 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 4 цаг 28 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 4 цаг 30 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 4 цаг 30 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top