x

Орос, Герман эрдэмтэдтэй Монгол эмч нар хамтран ажиллав

ОХУ-ын Санкт-Петербург хотын Поленовын нэрэмжит мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, профессор А.Е.Петров, ХБНГУ-ын Штутгарт хотын Katharinenhospital эмнэлгийн профессор Ханс Хенкс нар монгол улсад ажиллав.

Тэд улсын гуравдугаар төв эмнэлэг дээр энэ сарын 07-12-ны өдрүүдэд туршлага солилцон, хамтран ажиллаа.  

Дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Орос, Германы эрдэмтэд Монгол эмч нарын багтай хамтран тархины судасны хүнд хэлбэрийн эмгэгтэй 18 тохиолдолд төлөвлөгөөт журмаар судсан дотуурх өндөр түвшний мэс заслыг амжилттай хийж 21 урсгал өөрчлөгч стентийг үнэ төлбөргүй суулгалаа.

Мөн яаралтай журмаар 2 эмчлүүлэгчийн тархины судасны бүлэнг авах тромбэктоми болон тархины өмнөд артерийн маш хүнд хагарсан цүлхэнтэй 1 өвчтөнд судсан дотуурх мэс заслуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд дээрх  мэс заслууд нь гадаадын өндөр хөгжилтэй оронд 80-100 000 ам долларын өртөгтэй хийгддэг байна.

Урьд нь дээрх эрдэмтэд 6, 8, 10, 12 саруудад  төлөвлөгөөний дагуу тус эмнэлэгт ажиллаж тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэн, урсгал өөрчлөгч стент тавих мэс засал хийгдсэн 36 эмчлүүлэгчид  хийсэн бөгөөд энэ удаа мэс засал хийлгэсэн хүмүүст хяналтын журмаар тархины судасны ангиографийн шинжилгээг хийж үзэхэд бүх эмчлүүлэгчдэд эмчилгээний үр дүн маш сайн байлаа.

Мөн эмчлүүлэгч бүрт цусны тромбоцитын агрегацийн үйл ажиллагаа үзэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж зөвлөгөө өгөв. Гурван улсын хамтарсан баг мэс засал хийх явцад болон дараа ямар нэгэн хүндрэл, доголдолгүй ажилласан бөгөөд тус эмнэлгийн мэдрэлийн тасаг, мэдээгүйжүүлэгийн тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, харвалтын тасаг,  Ерөнхий мэс заслын тасгийн хамт олон багаар  хамтран амжилттай ажиллав.

ХБНГУ-ын профессор Ханс Хэнкс эмнэлгийн удирдлагатай уулзаж 3 улсын хамтран ажиллах санамж бичиг гэрээг шинэчлэн байгуулж цаашид эмч, эмнэлгийн ажилчдыг мэргэшүүлэн сургах асуудлаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хөвсгөл аймагт цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ 1 мин Барилга, их засварын ажил 2025 оны эхний улиралд 1.4 их наяд төгрөгт хүрэв 2 мин “Сибирийн хүч-2” хоолойн чиглэл өөрчлөх асуудлыг хэлэлцээгүй гэв 3 мин Булган аймгийн хүүхдийн байгууллага түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ 5 мин Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд чичирхийлэл мэдрэгдлээ 7 мин Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь… 40 мин Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна 2 цаг 24 мин Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ 2 цаг 27 мин Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ 2 цаг 29 мин Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна 2 цаг 29 мин УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд 2 цаг 33 мин А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал 2 цаг 39 мин ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна 2 цаг 39 мин Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв 2 цаг 42 мин Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа 2 цаг 45 мин Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв 2 цаг 46 мин Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна 2 цаг 52 мин “Disney” компани Абу-Дабид шинэ парк барина 2 цаг 57 мин “Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа 3 цаг 4 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 5 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top