x
Дэлхий
“Samsung Electronics”-ийн гүйцэтгэх захирал Хан Жон Хи зүрхний шигдээсээр нас барлаа
Өмнөд Солонгосын технологийн гигант “Samsung Electronics” компанийн гүйцэтгэх захирлуудын нэг Хан Жон Хи зүрхний шигдээсийн улмаас өнөөдөр нас барсан тухай тус компани мэдээллээ. Хан Жон Хи 1988 оноос хойш “Samsung”-д ажиллаж, телевизийн үйлдвэрт карьераа эхлүүлсэн бөгөөд тус компанийн зурагтыг дэлхийн зах зээлд гаргах үйлсэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн компанийн мэдэгдэлд онцолжээ.
2025-03-26
Аргентин улс нацистуудтай холбоотой бүх баримтыг ил болгохоор шийдвэрлэлээ
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Дэлхийн II дайны дараа нацист Германаас зугтан Аргентин улсад ирсэн хүмүүсийн талаарх бүх баримт бичгийг олон нийтэд ил болгох зарлиг гаргасан тухай тус улсын Засгийн газрын тэргүүн Гильермо Франкос мэдээллээ.
2025-03-26
Венесуэлийн нефть худалдаж авсан орнуудыг АНУ 25 хувийн татварт хамруулна гэж Трамп мэдэгдлээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Венесуэлээс газрын тос, байгалийн хий худалдан авсан аливаа улсад 25 хувийн татвар ногдуулах шийдвэрээ зарлалаа. Тэрбээр “Венесуэл нь АНУ болон бидний эрх чөлөөг үгүйсгэдэг, дайсагнасан улс хэвээр байна” хэмээн “Truth Social” платформ дээрээ мэдэгдэж, энэ шийдвэрийг үндэслэлтэй гэж тайлбарлав.
2025-03-25
Hyundai компани АНУ-д 5.8 тэрбум долларын хөрөнгө оруулалттай гангийн үйлдвэр барина
Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai” компани АНУ-ын Луизиана муж улсад олон тэрбум ам.долларын өртөг бүхий гангийн үйлдвэр барих шийдвэр гаргаснаа албан ёсоор зарлалаа.
2025-03-25
Экрем Имамоглуг баривчилсны дараах жагсаалд 1100 гаруй хүнийг баривчилжээ
Туркийн сөрөг хүчний удирдагч, Истанбул хотын дарга Экрем Имамоглуг гуравдугаар сарын 19-нд баривчилсны дараа эхэлсэн эсэргүүцлийн жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Туркийн Дотоод хэргийн сайд Али Ерликаягийн мэдээлснээр, уг жагсаалд оролцсон 1133 хүнийг баривчилжээ.
2025-03-25
Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийтэллээ
АНУ-ын Үндэсний архив 1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннедийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 63,5 мянган хуудас бүхий 2082 баримтыг олон нийтэд ил болгожээ. Эдгээр баримтыг урьд нь үндэсний аюулгүй байдалд харшилна хэмээн үзэж нууцалж байсан юм.
2025-03-25
Цэргийн нууцыг хэлэлцдэг чатад сэтгүүлчийг санамсаргүйгээр оруулжээ
“The Atlantic” сэтгүүлийн редактор Жеффри Голдберг даваа гаригт хэвлүүлсэн нийтлэлдээ "эхэндээ болж буй зүйлийг бодит биш хэмээн бодсон. Удахгүй болох байлдааны ажиллагааны төлөвлөгөөний талаар “Signal” дээр хэлэлцэнэ гэдэгт би итгэж чадахгүй байсан тул уг групп чатыг жинхэнэ гэдэгт маш их эргэлзсэн” гэж тэрбээр бичжээ.
2025-03-25
АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Эр-Риядад хэлэлцээ хийв
АНУ. ОХУ-ын төлөөлөгчид Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо өчигдөр хэлэлцээ хийлээ. В.Путин, Д.Трамп нар "Хар тэнгист гал зогсоох, бүрмөсөн гал зогсоож, бат бөх энх тайван тогтоох" тухай техникийн хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон байна. 
2025-03-25
Нэг өдрийн дотор 1000 алтан карт заржээ
АНУ-д оршин суух зөвшөөрөл буюу 5 сая ам.долларын үнэтэй 1000 ширхэг “алтан карт”-ыг нэг өдрийн дотор худалдан борлуулсан тухай тус улсын Худалдааны сайд Ховард Лютник мэдэгджээ. 
2025-03-25
"Осака экспо"-гийн үеэр анимэг сурталчилна
“Анимэ, зурагт номын аялал жуулчлалын наадам”-ыг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь тус улсын контентын салбарыг цаашид улам хөгжүүлэх зорилго бүхий Засгийн газрын “Cool Japan” гэдэг нэртэй шинэ стратегийн бодлогын нэг хэсэг ажээ.
2025-03-25
Өмнөд Солонгост түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв
Улсан хот, Өмнөд болон Умард Кёнсан мужуудад онцгой байдал зарлажээ. Өмнөд Солонгост ой хээрийн түймэр ихэвчлэн хуурайшилт ихэсдэг 2, 3, 4 дүгээр саруудад дэгддэг.
2025-03-25
Саудын Арабад болсон АНУ–Украины уулзалт үр дүнтэй боллоо
АНУ болон Украины төлөөлөгчид өчигдөр буюу ням гарагт Саудын Арабын Жидда хотод энхийн хэлэлцээний хүрээнд уулзаж, уулзалт амжилттай болсон хэмээн хоёр тал мэдэгдлээ. Уулзалтад АНУ-ыг тусгай элч Стив Виткофф, харин Украиныг Батлан хамгаалахын сайд Рустем Умеров тэргүүлэн оролцсон байна.
2025-03-24
Иран цөмийн асуудлаар хэлэлцэхэд бэлэн ч хориг арга хэмжээгээ цуцлахыг АНУ-аас шаарджээ
Ираны эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээ хийх санаачлагыг хүлээн авч, тодорхой болзлуудын хүрээнд яриа хэлцэлд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Гэвч тэд АНУ-аас авсан хориг арга хэмжээг сулруулахыг гол нөхцөл болгон тавьсан байна.
2025-03-24
Трампын засаг захиргаа 500 мянган цагаачийн түр оршин суух эрхийг цуцлав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Куба, Хаити, Никарагуа, Венесуэлээс ирсэн 500 мянга гаруй цагаачийн хууль ёсны түр оршин суух статусыг цуцлахаар шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены хэрэгжүүлж байсан хүмүүнлэгийн шалтгаант түр оршин суух зөвшөөрлийн бодлогыг зогсоох алхмын нэг юм.
2025-03-24
БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Суг үүрэгт ажилдаа үргэлжлүүлэн үлдлээ
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн цэц парламентын шийдвэрийг хүчингүй болгож, Ерөнхий сайд Хан Док Сугийг огцруулах тухай импичментийг хүлээж аваагүй байна. Үндсэн хуулийн цэцийн найман шүүгчээс зөвхөн нэг нь импичментийг дэмжжээ.
2025-03-24
Туркийн сөрөг хүчний нэр дэвшигчийг шоронд хорьсон нь олон улсын шүүмжлэл дагууллаа
Туркийн сөрөг хүчний Бүгд найрамдах ардын нам (БНАН) Истанбул хотын дарга Экрем Имамоглуг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ. Гэсэн ч гуравдугаар сарын 23-нд түүнийг авлига, терроризмын хэрэгт буруутган баривчилж, шоронд хорьсон нь дотоодын болон олон улсын хэмжээнд хүчтэй шүүмжлэл дагуулав.
2025-03-24
Канад ирэх сард ээлжит бус сонгууль явуулна
Канадын Ерөнхий сайд Марк Карни дөрөвдүгээр сарын 28-нд ээлжит бус сонгууль зохион байгуулахаар шийдвэрлэснээ ням гарагт мэдэгдлээ. Энэ мэдэгдлээр таван долоо хоног үргэлжлэх сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэллээ.
2025-03-24
Италид хиймэл оюун ухаанаар бүрэн бичигдсэн анхны сонин хэвлэгдлээ
Италийн Il Foglio сонины тусгай дугаар бүхэлдээ зохиомол оюун ухаанаар (ЗОУ) бичигдсэн анхны албан ёсны сонин болж, хэвлэлийн түүхэнд шинэ хуудас нээлээ хэмээн The Guardian мэдээллээ. Энэхүү дөрвөн нүүр бүхий дугаарыг сонины мухлагуудаар худалдаалж, цахимаар ч унших боломжтой аж.
2025-03-24
Greenpeace байгууллага $660 саяын торгуульд унав
АНУ-ын Хойд Дакота мужийн шүүх экологийн нэр хүндтэй Greenpeace байгууллагыг гүтгэлгийн хэрэгт буруутай хэмээн үзэж, нефть, хийн Energy Transfer Partners компанид 660 сая ам.доллар төлөх шийдвэр гаргалаа.
2025-03-24
75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй нохой боллоо
АНУ-д ердөө найман сартай, 75 кг жинтэй “Кадабомб Оками” нэртэй гөлөг 5.7 сая ам.доллараар буюу ойролцоогоор 19.7 тэрбум төгрөгөөр зарагдсан нь дэлхийн хамгийн үнэтэй нохой болж байна хэмээн New York Post мэдээлжээ.
2025-03-24
87 88 89 90 91 92 93
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 1 цаг 20 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 3 цаг 1 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 3 цаг 31 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 3 цаг 50 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 7 цаг 21 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 7 цаг 28 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 7 цаг 33 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 9 цаг 13 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 9 цаг 22 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 9 цаг 31 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 9 цаг 36 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 9 цаг 55 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 10 цаг 15 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 10 цаг 20 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 10 цаг 25 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 10 цаг 31 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 10 цаг 51 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 11 цаг 38 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 12 цаг 22 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top