x

Цэргийн нууцыг хэлэлцдэг чатад сэтгүүлчийг санамсаргүйгээр оруулжээ

Трампын засаг захиргааны өндөр албан тушаалтнууд АНУ-ын цэргийн төлөвлөгөөг хэлэлцдэг групп чатанд нэгэн сэтгүүлчийг санамсаргүйгээр нэмж оруулсан болохыг Цагаан ордон даваа гаригт мэдэгджээ. 

Йеменд удахгүй агаарын цохилт өгөх талаар хэлэлцэж байсан “Signal” мессенжер аппликейшн дээрх групп чатад дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Батлан ​​хамгаалахын сайд Пит Хегсет зэрэг Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны хэд хэдэн өндөр албан тушаалтан байжээ.

“The Atlantic” сэтгүүлийн редактор Жеффри Голдберг даваа гаригт хэвлүүлсэн нийтлэлдээ "эхэндээ болж буй зүйлийг бодит биш хэмээн бодсон. Удахгүй болох байлдааны ажиллагааны төлөвлөгөөний талаар “Signal” дээр хэлэлцэнэ гэдэгт би итгэж чадахгүй байсан тул уг групп чатыг жинхэнэ гэдэгт маш их эргэлзсэн” гэж тэрбээр бичжээ.

Ж.Голдберг Йемен дэх хуситуудад агаараас цохилт өгөх төлөвлөгөөний талаар ярилцаж байсан группт нэвтэрсэн байна. АНУ гуравдугаар сарын 15-нд Йемен дэх босогчдын түшиц газруудыг онилон цохилт өгсөн юм. Уг үйл явдлын талаар Ж.Голдберг групп чатаар дамжуулан хэдэн цагийн өмнө урьдчилан мэдсэн боловч чатыг хуурамч гэж бодсоор байжээ. Харин Йеменд цохилт өгсөн тухай хэвлэлүүд мэдээлэхэд энэ нь жинхэнэ байсныг ойлгосон байна.

Даваа гаригт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Брайан Хьюз "Франс Пресс" агентлагт мэдээлэхдээ, олон нийтэд цацагдсан мессеж нь жинхэнэ юм шиг байна, бид түүний дугаарыг группт хэрхэн нэмж оруулсныг шалгаж байна гэв.

 

Өндөр албан тушаалтнууд цэргийн төлөвлөгөөний талаар хэлэлцэхдээ “Signal” мессенжерийг ашигласан талаар Д.Трампаас асуухад “би энэ талаар юу ч мэдэхгүй” гэж хариулжээ. Дараа нь Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт мэдэгдэхдээ, Ерөнхийлөгч Трамп үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц тэргүүтэй үндэсний аюулгүй байдлын багийнханд өндөр итгэл хүлээлгэсэн хэвээр байна гэжээ.

 

Харин Конгресс дахь Ардчилсан намынхан энэ асуудал дээр арга хэмжээ авахыг шаардаж байна. “Конгресс яг юу болсныг шалгаж, үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм төрлийн зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэх ёстой” гэж Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн дарга Хаким Жеффрис мэдэгджээ.

 

“Хэрэв Төлөөлөгчдийн танхимын бүгд найрамдахчууд энэ хэрэг явдал хэрхэн болсон талаар нэн даруй сонсгол хийхгүй бол би өөрөө үүнийг хийх болно” гэж Зэвсэгт хүчний хорооны гишүүн, Ардчилсан намын гишүүн Пэт Райан олон нийтийн сүлжээнд бичжээ. Сенатч Элизабет Уоррен уг явдлыг “хуулийг илт зөрчсөн бөгөөд аюултай үйлдэл” хэмээн тодорхойлсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 10 цаг 1 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 10 цаг 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 10 цаг 19 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 10 цаг 25 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 10 цаг 29 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 10 цаг 33 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 11 цаг 27 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 13 цаг 0 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 13 цаг 29 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 13 цаг 34 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 13 цаг 37 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 13 цаг 41 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 14 цаг 46 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 14 цаг 55 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 15 цаг 17 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 15 цаг 48 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 16 цаг 10 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 16 цаг 16 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 16 цаг 31 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 16 цаг 42 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top