x

Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийтэллээ

АНУ-ын Үндэсний архив 1963 онд Ерөнхийлөгч Жон Кеннедийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 63,5 мянган хуудас бүхий 2082 баримтыг олон нийтэд ил болгожээ. Эдгээр баримтыг урьд нь үндэсний аюулгүй байдалд харшилна хэмээн үзэж нууцалж байсан юм. Харин түүхчдийн үзэж байгаагаар, ил гаргасан материалууд нь Кеннедийн аллагын талаарх албан ёсны дүгнэлтэд шууд нөлөөлөхгүй бөгөөд тусгай албадын үйл ажиллагааны тухай мэдээллийг л тодруулах ач холбогдолтой гэжээ.

1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Техасын Даллас хотод болсон энэ аллагын талаар Уоррены комисс дүгнэлт гаргасан байдаг. Тэдгээрийн дагуу Ли Харви Освальд ганцаараа, урьдчилан төлөвлөөгүйгээр энэ үйлдлийг хийсэн гэж үзсэн боловч түүний шалтгаан тодорхойгүй үлдсэн. Освальд баривчлагдсан ч гэм буруугаа үгүйсгэж байсан ба хоёр хоногийн дараа өөр этгээд болох Жек Рубид буудуулан амь үрэгджээ.

Баримтууд ил болсноор дараах зүйлсийг онцлон тэмдэглэж болно:

  • Аллагын хувилбарууд: Освальд ганцаараа буудсан эсэхэд эргэлзэх хандлага хүчтэй хэвээр байна. “Шидэт сум” хэмээх нэртэй болсон, нэгэн сум хоёр хүнийг гэмтээсэн гэх дүгнэлт нь олон нийтийн итгэлд сэв суулгаж, буудагч нэг хүн биш байсан гэх хувилбаруудыг улам баталгаажуулжээ.

  • Тагнуулын байгууллагын оролцооны тухай мэдээлэл: Шинээр нийтлэгдсэн баримт бичгүүдэд Тагнуулын төв газрын (ТТГ) хэт эрх мэдэлтэй болсон талаар 1961 онд Кеннедийн туслах Артур Шлезингер бичсэн захидал, Мексикт Зөвлөлт, Кубын дипломатчдын утсыг чагнаж байсан тухай баримт, давхар тагнуулуудын нэрс, Америкийн сөрөг үзэлтэй иргэдийг мөрдөж байсны талаарх мэдээлэл бий.

  • Кеннедийн аллагын дараах хууль эрх зүйн зохицуулалт: АНУ-ын Конгресс 1992 онд гаргасан хуулиар ерөнхийлөгчийн аллагатай холбоотой бүх материалыг 25 жилийн дотор нийтлэх ёстой гэж заасан ч үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол Ерөнхийлөгчийн шийдвэрээр хойшлуулах боломжтой гэж заасан байдаг. Өмнө нь нийт 6 сая хуудас материал цугларснаас 99 хувийг 1998 онд нээсэн байна.

  • Нууцалж ирсэн шалтгаанууд: Тухайн үеийн тусгай албадын үйл ажиллагаа, хяналтгүй эрх мэдэл, гадаад тагнуулын технологийн тухай мэдээлэл, олон улсын зэвсгийн наймааны асуудлууд гэх зэрэг мэдээ баримтууд нууцын зэрэглэлтэй байсаар ирсэн байна.

Энэхүү мэдээллийн дунд Освальд нь ЗХУ-ын КГБ-ийн ажилтан байгаагүй, буудлага хийх чадвар тааруу байсныг дүгнэсэн КГБ-ийн тайлан ч багтсан байна.

Түүхчид дээрх шинэ баримтууд нь Кеннедийг ганцаарчилсан аллагын золиос хэмээн үздэг Уоррены комиссын дүгнэлтийг нураахгүй ч олон жилийн маргааны төв болсон тусгай албадын оролцоо, улс төрийн нөлөөллийн талаарх эргэлзээг нэмэгдүүлж байгаа гэж үзэж байна.

Эх сурвалж: Iz.ru, AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 36 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 53 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 57 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 3 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 6 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 21 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 26 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 11 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 30 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 49 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 3 цаг 51 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 20 цаг 38 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 3 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 16 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 19 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 22 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 21 цаг 41 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 26 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 27 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 23 цаг 38 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл
Top