x

ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ

Европын холбоо /ЕХ/ Оросын эсрэг 20 дахь удаагийн хоригийн багцыг боловсруулахаар бэлтгэлээ эхлүүлжээ гэж DW мэдээллээ. Энэ талаар Литва улсын Сангийн сайд Криступас Вайтекунас болон Европын комиссын Санхүүгийн үйлчилгээ, Хадгаламж-хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн комиссар Мария Луиш Альбукерке нар хэлэлцсэн байна.
Литвийн Сангийн сайд “ЕХ зөвхөн Орост төдийгүй Беларусийн эсрэг дарамтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэх ёстой. Оросын эрчим хүч, санхүүгийн салбарт шахалт үзүүлэх шинэ арга хэмжээ авах цаг ирлээ” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, шинэ хоригийн хэлэлцүүлэг эхэлсэн бөгөөд Беларусийн эсрэг хоригийг Оросын арга хэмжээнүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Европын комиссар Мария Луиш Альбукерке “Бид гуравдагч орнуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хоригоос зайлсхийхэд дэмжлэг үзүүлж буй улс орнууд ч бий” хэмээн онцолсон байна.
ЕХ хамгийн сүүлийн буюу 19 дэх хоригийн багцыг энэ оны аравдугаар сарын 23-нд баталсан бөгөөд үүнд 2027 оноос эхлэн Оросын шингэрүүлсэн хийг худалдан авахыг зогсоох, Оросын “сүүдрийн флот”-ын 117 хөлөг онгоцонд хориг тавих, мөн Оросын дипломат ажилтнуудын зорчих эрхийг хязгаарлах зэрэг арга хэмжээ багтжээ.
Харин Оросын тал эдгээр хоригийг “хууль бус” гэж үзэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Оросын эдийн засаг олон улсын хоригт дархлаажсан” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: DW.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top