x

Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина

Монгол Улсын Засгийн газар ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлээ олон нийтэд танилцуулж, Ерөнхий сайд Г.Занданшатар болон сайд нар мэдээлэл хийлээ. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төмөр замын салбарын бодлого, зорилтын талаар тодруулга өгсөн юм. Түүний хэлснээр 2026-2030 онд дөрвөн боомтыг төмөр замаар холбохоор төлөвлөсөн бөгөөд Сэхээ-Шивээхүрэн, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч чиглэлд нийт 2500 км төмөр зам тавих аж.
Мөн ирэх таван жилд хурдны төмөр замын төсөл хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд энэ нь 260 км/цаг хурдтай галт тэрэг зорчих стандартад нийцсэн төмөр зам байх юм. Тус төмөр замаар томоохон хотууд болон босоо тэнхлэгийн аймгуудыг холбож, хүн амын төвлөрлийг сааруулах зорилготой байна.
Багахангай-Хөшигийн хөндийн салаа төмөр замын бүтээн байгуулалт 2025 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 82 км урт төмөр зам баригджээ. Ирэх хавар уг чиглэлийг Эмээлт эсвэл Рашаанттай холбохоор зураг төслийн ажлыг хийж байгаа бөгөөд ОХУ-ын талтай бүх шатанд зөвшилцөлд хүрээд байгаа гэж сайд онцолсон юм.
Мөн 2024 онд болсон Дүнжингаравын газын дэлбэрэлтээс хойш аюултай ачаа тээврийг хотын бүсээс гаргах зорилтыг Засгийн газар нэн тэргүүнд тавьж, төмөр замын хөгжлийг энэ чиглэлд чиглүүлж ажиллаж байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 16 цаг 30 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 17 цаг 6 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 17 цаг 15 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 17 цаг 37 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 17 цаг 47 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 18 цаг 54 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 20 цаг 9 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ
Top