x

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр Орхон аймагт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Түүнийг хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул ахмад Б.Баасандоржийн удирдлага дор жагсаж, 186-р ангийн захирагч хурандаа С.Ариунболд, Орхон аймгийн удирдлагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бригадын генерал М.Мөнхбаяр, Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, Орхон аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Б.Энхбаяр нар угтан авлаа. 

Үүний дараа ажлын хэсэг Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хүрэлцэн ирж, ангийн захирагч хурандаа С.Ариунболд ангийн бүтэц, үүрэг, сүүлийн жилүүдийн үйл ажиллагааны үр дүн, цэргийн сахилга бат, сургалтын чанар, техник хангалтын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. 

Сайд Д.Батлут ангийн өдөр тутмын ажиллагаа, сургалт, бэлтгэл, цэргийн хүрээний дэд бүтэц, амьдрах орчны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ангийн офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт хийв.

Уулзалтын үеэр тэрбээр “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын хэрэгжилт, Зэвсэгт хүчний шинэчлэлийг анги нэгжүүдийн өнөөгийн хөгжил, бодит нөхцөл байдал харуулж байдаг. 186 дугаар анги нь Зэвсэгт хүчний нэр хүнд, сахилга дэг журмыг бэхжүүлж, орон нутгийн иргэдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй жишиг ангиудын нэг” хэмээн үзэж байгаагаа  онцоллоо.

Цаашид Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн бэлтгэл, бэлэн байдал, техник хамгамжийг сайжруулах, нийгмийн хамгаалал, орон нутгийн хамтын ажиллагаанд ахиц гаргахад бодлогын түвшинд дэмжин ажиллаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

 

 

 


iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 16 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 53 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 19 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 30 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 36 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 1 цаг 41 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 1 цаг 46 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 1 цаг 51 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 22 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 26 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 27 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 32 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 35 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 38 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 6 цаг 49 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 7 цаг 43 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 27 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 39 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 3 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top