x

Аргентин улс нацистуудтай холбоотой бүх баримтыг ил болгохоор шийдвэрлэлээ

Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Дэлхийн II дайны дараа нацист Германаас зугтан Аргентин улсад ирсэн хүмүүсийн талаарх бүх баримт бичгийг олон нийтэд ил болгох зарлиг гаргасан тухай тус улсын Засгийн газрын тэргүүн Гильермо Франкос мэдээллээ.

Тус шийдвэр нь АНУ-ын сенатч Стив Дэйнсийн хүсэлтийг үндэслэн гарсан бөгөөд Ерөнхийлөгч Милей түүнийг хүлээн авч уулзах үеэр үлдсэн нууц баримтууд, тухайлбал банкны гүйлгээтэй холбоотой мэдээллийг ил болгохыг төрийн байгууллагуудад үүрэг болгосон байна. Франкосын мэдээлснээр, хамгийн чухал баримтууд Батлан хамгаалах яаманд хадгалагдаж байх магадлалтай бөгөөд “энэ мэдээллийг нууцлах ямар ч үндэслэл байхгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч Милей өмнө нь 1976-1983 оны цэргийн дэглэмийн үед зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой бүх нууц материалыг ил болгох шийдвэрийг гаргасан бөгөөд энэ удаагийн зарлиг нь түүхийн харанхуй үеийг нээлттэй болгох дараагийн алхам болж байна.

Дэлхийн II дайны дараа олон нацист гэмт хэрэгтэн Өмнөд Америкийн орнууд руу, тэр дундаа Аргентин руу зугтан ирсэн нь түүхэн баримтаар нотлогдсон. Освенцимын хорих лагерьт хоригдлууд дээр эмнэлгийн туршилт хийж байсан Йозеф Менгель, Холокостын гол зохион байгуулагч Адольф Эйхман нар Аргентинд нуугдаж байсан нь олонд ил болсон билээ.

Эх сурвалж: TASS.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголд 2026 онд тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна 2 цаг 38 мин Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх журмыг баталлаа 2 цаг 38 мин “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг боллоо 2 цаг 40 мин Гамшигт өртөж амиа алдсан малчны ар гэрт мөнгөн тусламж олгоно 2 цаг 46 мин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 50 мин Эрчим хүчний төслүүдийн зээлийн хэлэлцээрийг УИХ-тай зөвшилцөхөөр тогтлоо 2 цаг 51 мин Орон нутгийн цахим шилжилтийг эрчимжүүлэх "Цахим-Аймаг, Ухаалаг-Хот" зөвлөмжийг баталлаа 2 цаг 53 мин Замын-Үүд-Эрээн боомтод хоёр дахь төмөр замыг барих хэлэлцээрийн төслийг дэмжлээ 2 цаг 54 мин Хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг зохицуулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2 цаг 55 мин Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын тогтоол батлагдлаа 2 цаг 56 мин ЗГ: “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ 3 цаг 0 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов 3 цаг 4 мин Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээс юмаа авъя 4 цаг 47 мин Монголын есөн жүдоч Тбилисийн “Их дуулга”-д өрсөлдөнө 4 цаг 59 мин Хятадын BYD компани "Формула-1" уралдаанд оролцох боломжийг судалж байна 5 цаг 9 мин Хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд виз олгожээ 7 цаг 3 мин Электрон тамхийг хориглох хүүхдүүдийн саналыг УИХ-аар хэлэлцэнэ 7 цаг 3 мин ШХАБ-ын багийн аварга шалгаруулах тэмцээн Шанхайд болно 7 цаг 5 мин Э.Макрон Ираны нөхцөл байдал, эрчим хүчний үнийн асуудлаар G7-ийн удирдагчидтай хэлэлцэнэ 7 цаг 6 мин Орон сууцны залилангаас сэргийлэх хуулийн төслийг боловсруулж дуусжээ 9 цаг 9 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацаа... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 2... Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бо... Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүлл... АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га...
Top