x

Экрем Имамоглуг баривчилсны дараах жагсаалд 1100 гаруй хүнийг баривчилжээ

Туркийн сөрөг хүчний удирдагч, Истанбул хотын дарга Экрем Имамоглуг гуравдугаар сарын 19-нд баривчилсны дараа эхэлсэн эсэргүүцлийн жагсаал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Туркийн Дотоод хэргийн сайд Али Ерликаягийн мэдээлснээр, уг жагсаалд оролцсон 1133 хүнийг баривчилжээ. Тэдний дунд гэрэл зурагчид, сэтгүүлчид багтсан бөгөөд Туркийн Хэвлэл мэдээлэл, хууль судлалын нийгэмлэгээс (MLSA) 10 сэтгүүлч, зурагчин баривчлагдсаныг мэдээлэв.

Олныг хамарсан баривчилгааг Туркийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын "Disk-Basin-Is" холбоо шүүмжилж, “хэвлэлийн эрх чөлөө, үнэнийг мэдэх эрхэд халдсан” гэж мэдэгдсэн байна.

Гуравдугаар сарын 24-нд Истанбул болон Анкара хотуудад дахин олон мянган хүн цуглаж, засгийн газрыг огцрохыг шаардан жагссан бол Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эдгээр жагсаалыг “хүчирхийллийн хөдөлгөөн” хэмээн тодорхойлж, сөрөг хүчний Бүгд найрамдах ардын намыг буруутгасан байна. Жагсаалын үеэр цагдаагийн 123 ажилтан гэмтсэн тухай ч мэдээлсэн юм.

Э.Имамоглуг авлига болон терроризмын хэрэгт буруутган, шүүхийн шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 23-ны өглөө албан ёсоор баривчилж, хорьсон. Түүнийг Курдийн Ажилчны намыг дэмжсэн гэж буруутгаж байгаа бөгөөд энэ намыг Турк улсын хуулиар хориглосон байдаг. Баривчилгаа нь олон нийтийн дургүйцэл, улмаар жагсаал цуглааныг улам өрнүүлэх шалтгаан болжээ.

Туркийн Прокурорын газар 100 орчим хүнийг баривчлах зөвшөөрөл олгосон ба баривчлагдсан хүмүүсийн дунд Истанбул хотын захиргааны албан тушаалтнууд ч байгаа аж.

Ийм нөхцөл байдал дунд сөрөг хүчний Бүгд найрамдах ардын намаас гуравдугаар сарын 23-нд Экрем Имамоглуг 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top