x
Дэлхий
Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ
Хятад руу далайн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сэргээсэн гэж Японы Засгийн газар өнөөдөр мэдэгдлээ. “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгаж эхэлсэнтэй холбогдуулан 2023 онд Хятадын тал далайн бүтээгдэхүүн импортлохоо зогсоогоод байсан юм. 
2025-11-07
БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ
Өмнөд Солонгосын Засгийн газар 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2018 оны түвшнээс хамгийн багадаа 50 хувиар бууруулна гэсэн зорилтоо пүрэв гарагт танилцуулжээ. 
2025-11-07
Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ
Өнгөрөгч баасан гарагт Филиппиний төв хэсгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр үүссэн үер, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 200-д хүрч, 135 хүн сураггүй болоод байна.
2025-11-07
Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв
“Collins” толь бичгийг зохиогчид 2025 оны онцлох үгээр  код бичихгүйгээр хиймэл оюун ба зөв томьёолсон промпт ашиглан вэбсайт эсвэл программ бүтээх гэсэн утгатай “вайб-кодинг” гэдэг үгийг сонгожээ. 
2025-11-07
Мексикийн Ерөнхийлөгчийг “тааламжгүй этгээд” гэж зарлав
Перугийн Ерөнхий сайд асан Бетси Чавест орогнол олгохоор шийдсэнийх нь дараа Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумыг “персона нон грата” буюу тааламжгүй этгээд гэж зарлаж байгаагаа Перугийн Конгресс пүрэв гарагт мэдэгджээ.
2025-11-07
“Tesla”-гийн хувьцаа эзэмшигчид Илон Маскт 1 их наяд ам.долларын урамшуулал олгохоор шийджээ
“Tesla” компанийн хувьцаа эзэмшигчид тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскт менежментийн шагнал болгон 1 их наяд ам.долларын урамшуулал олгохыг зөвшөөрчээ. Эл шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн жилийн тутмын хурлын үеэр гаргасан байна. 
2025-11-07
НҮБ Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хоригоо цуцлав
Сирийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараад тавьсан хориг арга хэмжээг цуцлах тухай АНУ-ын тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэмжжээ. А.Шараа ирэх долоо хоногт Цагаан ордонд айлчлах юм.
2025-11-07
Пап лам Лео, Палестины тэргүүн Аббас нар Газын нөхцөл байдлын талаар хэлэлцэв
Ватиканы тэргүүн, католик шашны удирдагч XIV Пап лам Лео Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзаж, Газын зурвасын иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, “хоёр улс зэрэгцэн орших” шийдэл зэрэг асуудлыг хэлэлцжээ. 
2025-11-07
“Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ
“Төв Ази-АНУ” (C5+1) дээд түвшний уулзалт өнөөдөр Вашингтон хотноо болно. Бүс нутгийн төдийгүй, олон улсын ажиглагчдын анхаарлыг ихээхэн татаж буй энэхүү уулзалтад Төв Азийн таван орны төрийн тэргүүн нар болон АНУ-ын Ерөнхийлөгч оролцоно. 
2025-11-06
Дэлхийн 61 орны иргэдийн байгальд хандах сэтгэлзүйг үнэлжээ
Их Британи, Австрийн эрдэмтэд дэлхийн улс орнуудын оршин суугчдын байгальтайгаа хэр ойр холбоотой байдлыг судалсны дүнд 61 орныг хамарсан чансаа гаргажээ.
2025-11-06
Итали, Франц, Бельги улс Оросын царцаагдсан хөрөнгийг Украинд өгөхийг эсэргүүцжээ
Франц, Итали, Бельги гурван улс Европын холбооны орнуудын дунд хэлэлцэж буй Оросын царцаагдсан хөрөнгийг Украинд тусламжийн хэлбэрээр ашиглах саналыг дэмжээгүй талаар Италийн Corriere della Sera сонин мэдээлжээ.
2025-11-06
АНУ “Minuteman III” тив алгасагч баллистик пуужинг туршлаа
Цэнэгт хошуугүй тив алгасагч "Minuteman III" баллистик пуужинг лхагва гарагт АНУ-ын  Калифорни муж улс дахь Ванденберг баазаас харваж туршжээ. 
2025-11-06
Трампын засаг захиргаа агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав
АНУ-ын Нисэхийн удирдах газар /FAA/ ачаалал ихтэй нисэх онгоцны буудлуудын агаарын тээврийн хөдөлгөөнийг 10 хувиар бууруулна гэж лхагва гарагт мэдэгджээ.
2025-11-06
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв
Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи нэгэн бөөгөөс “Chanel” брэндийн хоёр цүнх авснаа өнөөдөр хүлээн зөвшөөрсөн боловч Эв нэгдлийн сүмд туслалцаа үзүүлсний хариуд тэдгээрийг авсан гэдгээ үгүйсгэжээ.
2025-11-05
Кентаккид “UPS”-ийн ачааны онгоц осолдож, долоон хүн амиа алджээ
Америкийн “United Parcel Service” компанийн /UPS/ ачааны нисэх онгоц мягмар гарагт Кентакки муж улсын Луисвилл хот дахь дэлхийн агаарын тээврийн төвөөс хөөрөхдөө осолдсоны улмаас долоон хүн амиа алдаж, 11 хүн гэмтэж бэртсэн гэж холбогдох албаныхан мэдэгджээ. 
2025-11-05
Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав
Чехийн барууны популист гурван намын удирдагчид эрх барих эвсэл байгуулснаа даваа гарагт мэдэгджээ.
2025-11-04
Японы иргэд Хятадад 2026 он хүртэл визгүй зорчино
Богино хугацаагаар аялах Японы жуулчдад зориулсан визгүй зорчих журмыг 2026 оны оны эцэс хүртэл сунгана гэж Хятадын тал даваа гарагт мэдэгджээ.
2025-11-04
Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа
Бослогын хэргээр шалгагдаж буй Перугийн Ерөнхий сайд асан Бетси Чавест орогнол олгож байгаатай холбогдуулан Мексиктэй дипломат харилцаагаа тасалж буйгаа Перугийн Засгийн газар даваа гарагт мэдэгджээ. 
2025-11-04
БНСУ, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар цэрэггүй бүсэд хамт очжээ
Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалахын сайд Ан Гю Бак болон АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Пит Хегсет нар хоёр Солонгосыг тусгаарлаж буй цэрэггүй бүсэд даваа гарагт очжээ.
2025-11-04
Австрали улс гадаадын хоригдлуудыг Науру руу шилжүүлж эхэлжээ
Австрали улс гадаадын хоригдлуудыг Номхон далайн жижиг арал болох Науру руу шилжүүлж эхэлсэн нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байна.
2025-11-04
51 52 53 54 55 56 57
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 56 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 3 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 8 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 48 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 2 цаг 56 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 5 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 11 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 30 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 3 цаг 50 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 3 цаг 55 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 0 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 5 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 26 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 13 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 5 цаг 57 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top