x

“Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ

“Төв Ази-АНУ” (C5+1) дээд түвшний уулзалт өнөөдөр Вашингтон хотноо болно. Бүс нутгийн төдийгүй, олон улсын ажиглагчдын анхаарлыг ихээхэн татаж буй энэхүү уулзалтад Төв Азийн таван орны төрийн тэргүүн нар болон АНУ-ын Ерөнхийлөгч оролцоно. 

Удахгүй болох дээд хэмжээний уулзалт нь дэлхийн тэргүүлэх гүрнүүдтэй хийж буй Төв Азийн удирдагчдын цуврал яриа хэлэлцээний үргэлжлэл болж байгаагийн сацуу дэлхийн улс төр дэх тус бүс нутгийн ач холбогдол өсөн нэмэгдэж буйг харуулж байна хэмээн Казахстаны олон улсын тоймч Султан Акимбеков ярилаа. 

Их гүрнүүд Төв Ази руу анхаарлаа хандуулах болсон нь Евразийн төв дэх стратегийн байрлалтай холбоотой, мөн Хятад-Европ чиглэлээс Орос-Өмнөд Азийн чиглэл хүртэлх олон улсын тээврийн коридоруудыг бий болгоход бүс нутгийн үүрэг роль нэмэгдэж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Сүүлийн арван жилийн хугацаанд бүс нутгийн орнууд нэгдмэл гадаад бодлого явуулж, олон улсын тавцанд хамтын дуу хоолойгоо бэхжүүлж чаджээ. "C5+1" формат нь олон чиглэлд чиглэсэн бодлогын бодит жишээ, албан ёсны гэрээ, үүрэгт баригдалгүйгээр бүс нутгийн үр өгөөжтэй хамтын ажиллагааны загвар болсон байна.

Вашингтоны дээд хэмжээний уулзалт нь "C5+Орос" (Душанбе, 2025 оны 10 дугаар сар), "C5+Хятад" (Астана, 2025 оны зургаадугаар сар), "C5+Европ" (Самарканд, 2025 оны дөрөвдүгээр сар) форматын уулзалтуудын үргэлжлэл бөгөөд Афганистанаас цэргээ гаргасан АНУ одоо бүс нутгийг эргэлт буцалтгүй сонирхох болсныг илтгэж байна. Энэхүү уулзалт нь мөн дэлхийн эдийн засаг тогтворгүй байгаа өнөөгийн нөхцөлд тив хоорондын худалдааны чухал холбоос болж, Төв Азийн бүс нутгийн ач холбогдол улам нэмэгдэж байгааг харуулж байна. 

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 8 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 20 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 59 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 8 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 17 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 23 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 41 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 1 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 7 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 12 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 17 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 37 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 24 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 8 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top