x

АНУ “Minuteman III” тив алгасагч баллистик пуужинг туршлаа

Цэнэгт хошуугүй тив алгасагч "Minuteman III" баллистик пуужинг лхагва гарагт АНУ-ын  Калифорни муж улс дахь Ванденберг баазаас харваж туршжээ. 

АНУ-ын Агаарын цэргийн хүчний Глобал цохилтын командлалын (AFGSC) "GT 254" туршилтын ажиллагааны үеэр тив алгасагч баллистик пуужингийн найдвартай, бэлэн байдлыг баталгаажуулсан гэж тус улсын Сансрын хүчин мэдэгджээ.

Пуужин Маршаллын арлуудын Бүгд Найрамдах Улсад орших Кважалейн шүрэн арал дахь баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах туршилтын талбай руу 6800 орчим км нисжээ. "Энэхүү туршилт нь "Minuteman III"-ын хүчин чадлыг үнэлэх, баталгаажуулахад чухал ач холбогдолтой төлөвлөгөөт, цуврал ажиллагааны нэг хэсэг юм" гэж мэдэгдэлд дурдсан байна.

Туршилтыг аюулгүй ажиллагааны хатуу протоколын дагуу явуулсан бөгөөд AFGSC-д үнэтэй мэдээлэл цуглуулах боломжийг олголоо гэж АНУ-ын Сансрын хүчин онцолжээ.

Лхагва гарагт мөн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов цөмийн туршилтад бэлтгэх ажлыг эхлүүлэхийг санал болгожээ. Үүнээс долоо хоногийн өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бусад улсууд цөмийн туршилт хийж байгааг сануулаад, цөмийн туршилтыг эхлүүлэхийг үүрэг болгосон юм. "Орос, Хятадад ч туршилт хийж байгаа, гэхдээ тэд энэ талаар ярьдаггүй. Тэд ч, бусад нь ч туршилт хийж байгаа тул бид туршилт хийнэ. Умард Солонгос туршилт хийж байна. Пакистан ч туршилт хийж байна" гэж тэрбээр хэлсэн. 

Трампын энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгч Путин “Буревестник” пуужин болон цөмийн хөдөлгүүрт “Посейдон” шумбагч онгоцыг туршсан тухай мэдэгдэлд өгсөн хариу байв. Үүний дараа Цагаан ордны тэргүүн “Путин пуужингийн туршилт хийхийн оронд бараг дөрвөн жил үргэлжилж байгаа дайныг дуусгахад анхаарвал зохино” гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 8 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 20 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 59 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 8 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 17 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 23 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 41 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 1 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 7 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 12 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 17 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 37 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 24 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 8 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top