x

Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа

Бослогын хэргээр шалгагдаж буй Перугийн Ерөнхий сайд асан Бетси Чавест орогнол олгож байгаатай холбогдуулан Мексиктэй дипломат харилцаагаа тасалж буйгаа Перугийн Засгийн газар даваа гарагт мэдэгджээ. 

Перугийн Гадаад хэргийн сайд Уго де Зела сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Б.Чавесыг Перугийн нийслэл Лима хот дахь Элчин сайдын яамны байрандаа орогнуулах Мексикийн шийдвэр нь хоёр улсын хоорондох одоогийн хурцадмал байдлыг улам бүр даамжруулсан “найрсаг бус үйлдэл юм” гэв. Перугийн Ерөнхийлөгч Хосе Херигийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд Мексикийн Засгийн газрыг Өмнөд Америкийн тус улсын дотоод хэрэгт “удаа дараа” хөндлөнгөөс оролцсон гэж буруутгажээ. 

Хууль сахиулагчид Б.Чавесыг 2022 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Педро Кастильогийн эсрэг импичментийн санал хураалтад хууль тогтоогчдыг бэлтгэж байх үед онц байдал зарлаж, Перугийн парламентыг тараах гэсэн оролдлогод оролцсон хэмээн буруутгаж байна. П.Кастильо цэргийнхний дэмжлэгийг авч чадаагүй бөгөөд Конгресс түүнийг хурдан хугацаанд албан тушаалаас нь огцруулж, прокурорууд түүнийг төрийн эргэлт хийхийг оролдсон гэж буруутгасны дараа баривчилжээ.

Перугийн Ерөнхий прокурорын газраас Б.Чавесыг төрийн эрх мэдлийн эсрэг бослого гаргасан гэмт хэргийн хамсаатан гэж буруутгасан байна. Улмаар П.Кастильогийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүнийг 25 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэхийг шаардаж байна.

“Ерөнхийлөгч асан Педро Кастильогийн хийхийг оролдсон төрийн эргэлтийг хамтран зохион байгуулагч гэгдэж буй Ерөнхий сайд асан Бетси Чавест Перу дахь Мексикийн Элчин сайдын яамны байранд орогнол олгож байгааг өнөөдөр бид мэдээд ихэд гайхширч, гүнээ харамсаж байна” гэж У.Зела сэтгүүлчдэд мэдэгджээ.

Мексикийн Засгийн газар Перугийн шийдвэрийн талаар одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 1 цаг 8 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 1 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 1 цаг 20 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 2 цаг 59 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 3 цаг 8 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 3 цаг 17 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 3 цаг 23 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 3 цаг 41 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 4 цаг 2 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 4 цаг 7 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 4 цаг 12 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 4 цаг 17 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 4 цаг 37 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 5 цаг 24 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 6 цаг 8 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ Өчигдөр 13 цаг 13 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 06 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ Өчигдөр 13 цаг 01 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ...
Top