x

Мексикийн Ерөнхийлөгчийг “тааламжгүй этгээд” гэж зарлав

Перугийн Ерөнхий сайд асан Бетси Чавест орогнол олгохоор шийдсэнийх нь дараа Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумыг “персона нон грата” буюу тааламжгүй этгээд гэж зарлаж байгаагаа Перугийн Конгресс пүрэв гарагт мэдэгджээ. Перугийн эрх баригчид дээрх орогнолын тухай шийдвэрийг  улсынх нь дотоод хэрэгт удаа дараа хөндлөнгөөс оролцсон хэрэг гэж үзэж байна. 

К.Шейнбаум 2024 онд албан тушаалаа авснаасаа хойш Перугийн Ерөнхийлөгч асан Педро Кастиллог дэмжсэнээр Перугийн эсрэг дайсагнасан байр суурь баримталсаар ирсэн гэж Конгрессын баруун жигүүрийн гишүүд хэлсний дараа 63 гишүүн дэмжиж, 34 гишүүн эсэргүүцсэнээр дээрх шийдвэрийг баталжээ. 

2022 оны 12 дугаар сард парламентыг тараахыг тушаасан П.Кастилло бослого, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр албан тушаалаасаа огцорч, цагдан хоригдож байгаа юм.

Харин Мексикийн Гадаад хэргийн яамнаас пүрэв гаргийн орой мэдэгдэхдээ, Конгрессын шийдвэр “худал мэдээлэл” дээр үндэслэсэн гэжээ. “Мексикийн тал Перугийн дотоод хэрэгт ямар ч байдлаар хөндлөнгөөс оролцоогүй” гэж яамны мэдэгдэлд дурдсан байна.

Б.Чавест орогнол олгох тухай К.Шейнбаумын шийдвэртэй холбогдуулан Перугийн түр Ерөнхийлөгч Хосе Хери даваа гарагт Мексикээс дипломат харилцаагаа тасалсан юм. Б.Чавесыг 2022 онд П.Кастиллогийн удирдлага дор Конгрессыг тараах оролдлого хийсэн хэргээр шалгаж байгаа ажээ. Перугийн Ерөнхий прокурорын газар П.Кастиллогийн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Б.Чавест 25 хүртэлх жилийн хорих ял оноохыг шаардаж байна. 

Эх сурвалж: AP

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 19 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 41 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 47 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 2 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 13 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 20 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 26 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 31 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 37 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 40 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 44 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 46 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 49 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 54 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 57 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 44 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 48 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 53 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 20 цаг 0 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 20 цаг 2 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top