x

Трампын засаг захиргаа агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав

АНУ-ын Нисэхийн удирдах газар /FAA/ ачаалал ихтэй нисэх онгоцны буудлуудын агаарын тээврийн хөдөлгөөнийг 10 хувиар бууруулна гэж лхагва гарагт мэдэгджээ. Энэ шийдвэрийг холбооны засгийн газар дэмжиж байна. 

Баасан гаргаас хэрэгжиж эхлэх энэхүү шийдвэр нь Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсоод байгаа /шатдаун/ үеэр аюулгүй байдлыг хангах зорилготой юм. Энэ нь улс орон даяарх олон мянган нислэгт нөлөөлөх төлөвтэй байна. FAA одоогоор ажиллах хүчний хомсдолтой тулгараад байгаа юм. Тодруулбал, агаарын хөдөлгөөнийг хянагч зарим мэргэжилтэн шатдауны үеэр ажиллахгүй байгаа бол зарим нь цалингүй ажиллаж байна. Энэ нь Америк даяар нислэгүүд олноор саатахад хүргэжээ.

FAA-ын тэргүүн Брайан Бедфорд хэлэхдээ, засгийн газрын үйл ажиллагаа түр зогссоноор ажиллах хүчтэй холбоотой асуудлууд үүсээд байгаа бөгөөд “бид үүнийг үл тоомсорлож болохгүй” гэлээ. Б.Бедфорд, АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи нар лхагва гаргийн орой агаарын тээврийн компаниудын удирдлагуудтай уулзаж, нислэгийг бууруулах шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ гэж мэдэгджээ.

Агаарын тээврийн салбарын байгууллагын тооцоогоор, 10 дугаар сарын 1-нд шатдаун эхэлснээс хойш агаарын хөдөлгөөнийг хянагч мэргэжилтнүүд дутагдсаны улмаас 3.2 сая гаруй зорчигч хохирсон байна. Энэ удаагийн шатдаун АНУ-ын түүхэнд үзэгдээгүй хамгийн удаан хугацаагаар үргэлжилж байгаа юм.

Агаарын тээврийн компаниудын мэдэгдсэнээр, шатдаун одоогоор бизнест нь мэдэгдэхүйц нөлөөлөөгүй байгаа боловч хэрэв энэ нь удаан үргэлжилбэл тийзийн захиалга буурч болзошгүйг анхааруулжээ. АНУ-д зөвхөн лхагва гарагт гэхэд 2100 гаруй нислэг саатсан байна. Мягмар гарагт FAA-ын тэргүүн Брайан Бедфорд тус агентлагийн хамгийн том 30 нисэх онгоцны буудлын агаарын хөдөлгөөн хянагчдын 20-40 хувь нь ажиллахгүй байгаа гэж мэдэгджээ. FAA-ын мэдээлснээр, 13 мянга орчим хянагч олон долоо хоногийн турш цалингүй ажиллаж байна.

Эх сурвалж: AP

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 38 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 59 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 10 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 17 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 24 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 28 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 34 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 38 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 41 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 44 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 47 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 51 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 54 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 41 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 46 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 50 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 57 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 20 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top