x

Пап лам Лео, Палестины тэргүүн Аббас нар Газын нөхцөл байдлын талаар хэлэлцэв

Ватиканы тэргүүн, католик шашны удирдагч XIV Пап лам Лео Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзаж, Газын зурвасын иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, “хоёр улс зэрэгцэн орших” шийдэл зэрэг асуудлыг хэлэлцжээ. 

Итали, Ватиканд албан ёсны айлчлал хийж буй М.Аббас өндөр түвшний уулзалтууд хийсэн байна. 

Пап, Аббас нарын уулзалтын талаар Ватиканаас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, хоёр удирдагчийн энэ удаагийн уулзалтыг 2015 оны зургаадугаар сарын 26-нд талууд иж бүрэн хэлэлцээр байгуулсны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн дагуу Ватиканы тал Палестины Улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.

“Уулзалтын үеэр Газын энгийн иргэдэд яаралтай хүмүүнлэгийн тусламж хүргэх шаардлагатайг онцолж, мөн хоёр улс зэрэгцэн орших зарчимд тулгуурласан шийдлээр мөргөлдөөнийг зогсоох хэрэгтэй гэдгийг талууд цохон тэмдэглэв” гэж мэдэгдэлд дурдсан байна. 

XIV Пап Лео, Аббас нар өмнө нь долоодугаар сарын 21-нд утсаар ярилцах үеэрээ Газын нөхцөл байдал болон Баруун эрэгт гарч буй хүчирхийллийн асуудлыг хэлэлцжээ.

Палестины тэргүүн Аббас мөн Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла, Ерөнхий сайд Жоржиа Мелони нартай уулзана.

М.Аббас айлчилж буйтай холбогдуулан Ромд аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авчээ.

М.Аббас лхагва гарагт Ромд хүрэлцэн ирсэн байна. Тэрбээр айлчлалынхаа эхэнд гэгээн Санта Мариа Мажорын (Santa Maria Maggiore) сүмд зочилж, энэ оны дөрөвдүгээр сарын 21-нд таалал төгссөн католик шашны өмнөх удирдагч Пап Францисийн бунханд хүндэтгэл илэрхийлжээ. 

Ватиканы албан ёсны хэвлэл “Vatican News”-ийн мэдээлснээр, Аббас түүний бунхан дээр цэцгийн баглаа үлдээгээд сүмээс гарахдаа  “Би Пап Францисийн Палестин болон Палестины ард түмний төлөө хийсэн үйл хэргийг хэзээ ч мартахгүй. Тэрбээр хэн нэг хүн хүсэлт гаргахыг хүлээлгүйгээр Палестиныг хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс би хамгийн түрүүнд түүний гэгээн дурсгалыг хүндэтгэхээр ирлээ” гэжээ.

2023 оны аравдугаар сараас эхлэн таалал төгсөх хүртлээ Пап Францис Газад явуулж буй Израилын армийн ажиллагааг  хурцаар шүүмжилдэг байсан юм.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 17 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 39 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 45 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 1 цаг 0 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 1 цаг 11 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 1 цаг 18 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 1 цаг 24 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 1 цаг 29 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 1 цаг 35 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 1 цаг 38 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 1 цаг 42 мин Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 цаг 44 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 1 цаг 47 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 1 цаг 52 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 55 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 19 цаг 42 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 19 цаг 47 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 19 цаг 51 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 19 цаг 58 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 20 цаг 0 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top