x

Цус цуглуулах шинэ төв нээлээ

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон. Өнөөдөр 38 дахь удаагийн цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт тэмдэглэн өнгөрүүллээ. Түүнчлэн “ЖиСиАй капитал” байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан “Дүнжингарав” цус цуглуулах шинэ төвийн нээлт болсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцлоо. Мөн “ЖиСиАй капитал”, Монголын донорын холбоо зэрэг төрийн бус байгууллагынхан хүрэлцэн ирсэн юм.

“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг ЦССҮТ НЗДТГ-тай газартай хоёр дахь жилдээ хамтран тэмдэглэж байгаа юм.

“Цусны донор гэдэг бол хариу нэхдэггүй буянтай хүмүүс байдаг. Бид доноруудад илүү ойртож, өнөөдөр “Дүнжингарав” төвд цус цуглуулах төвийг байгуулж, шинээр ашиглалтанд оруулж байна. Цаашдаа бүх дүүргүүддээ цус цуглуулах төв байгуулах зорилго тавин ажиллаж байна. Улсын хэмжээний цусны хэрэглээний 80 хувийг нийслэлд хэрэглэдэг” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа ярилаа.

Энэхүү өдрийн хүрээнд “Алтан донор” цол тэмдгээр донор Д.Дашням, “Мөнгөн донор” цол тэмдгээр донор Ю.Цэрэнчимэг, “Хүрэл донор” цол тэмдгээр донор Д.Ганчимэг нарыг шагнаж алдаршууллаа. Мөн “Бахархал-40”” тэмдгээр донор Ж.Даваадагва, “Бахархал-30” тэмдгээр донор Г.Энхчимэг, “Бахархал-20” тэмдгээр донор Ж.Гэрэлт-Од, “Бахархал-10” тэмдгээр донор Ц.Энх-Амгалан нарыг тус тус шагнав. Түүнчлэн МУЗН-ийн “Нигүүсэл” мөнгөн шагналыг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн нийтийн тээврийн хэлтсийн дарга Б.Түвшинжаргалд, МУЗН-ийн “Энэрэнгүй үйлстэн” медалийг JCI капитал байгууллагын 2018 оны Ерөнхийлөгч Ж.Сандагсүрэн, “Нүүдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх нарт тус тус хүртээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 20 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 56 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2 цаг 4 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 44 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 57 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 6 цаг 5 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 6 цаг 35 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 49 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 0 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 20 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 7 цаг 27 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 2 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 8 цаг 19 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 8 цаг 32 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 8 цаг 40 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 49 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 55 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 58 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 42 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 22 цаг 8 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top