x

Хотын дарга БНСУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У Сун-ыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон БНСУ-ын элчин сайдын яамдын төлөөлөгч нар байлцлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “Монгол улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаатай билээ. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаа. Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй гаруй хотуудтай Ах дүүгийн болон найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын Сөүл хоттой анх 1995 онд ах дүү хотуудын найрамдалт харилцаа тогтоосон. Нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх судалгааны ажлыг хийж байгаа зэрэг нь хоёр хотын хамтын ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж байгаа. Энэ сард БНСУ-ын Намянжү хотын дарга, төлөөлөгчид зочилно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 жилийн хугацаатай хэрэгжих “Намянжү Дасаны ой”-н төслийг бид хэрэгжүүлэх гэж байна. Улаанбаатар хот БНСУ-ын Инчон хоттой Ах дүүгийн харилцаа, Кёнги муж, Пусан, Гуанжү, Мукпу зэрэг хотуудтай найрамдалт харилцаа тогтоож хамтын ажиллагааг нийгмийн бүхий л салбарт амжилттай өргөжүүлэн хөгжүүлж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байгаа” гэлээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У Сун “БНСУ-аас Монгол улстай хамтран олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,  энэ ажлыг эрчимжүүлэх тал дээр бид санал нэгтэй байна. Мөн Улаанбаатар, Сөүл хотын хооронд багш, сурагч солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Солонгос улсыг зорьж байгаа багш нарын визийг хурдан шуурхай гаргах тал дээр бид ажиллаж байна. Энэ хөтөлбөр мөн хоёр орны харилцаанд чухал нөлөөтэй. Цаашид хоёр орны иргэд харилцан зорчих, иргэдийг саадгүй зорчуулах талаас бид ажиллана. Сөүл хотын орон сууцны корпораци хамтран ажиллах сонирхолтой байгаа. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг болох юм. Хоёр хотын найрамдлын бэлэг тэмдэг болсон Сөүлийн гудамжид “Гэрэлт гудамж” төслийг хэрэгжүүлж жуулчид, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газрын нэг болгосонд туйлын баяртай байна. 2020 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо. Бид олон салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн ажиллах болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 20 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 56 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2 цаг 4 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 44 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 57 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 6 цаг 5 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 6 цаг 35 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 49 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 0 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 7 цаг 27 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 2 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 8 цаг 20 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 8 цаг 32 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 8 цаг 40 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 49 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 55 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 59 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 42 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 22 цаг 8 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top