x

“Өндөр гэгээн” дуулалт жүжиг энэ сарын 5, 8-нд тоглогдоно

“Гэгээн Муза-14” ОУ-ын театрын шилдгийг шалгаруулах уралдаанд зургаан төрлөөр өрсөлдөж буй “Өндөр Гэгээн” дуулалт жүжгийн талаар уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд “Өндөр гэгээн” төслийн Гүйцэтгэх продюсер Хөгжимт жүжгийн театрын дарга СТА Г.Солонго, зохиолч, Төрийн соёрхолт Ц.Бавуудорж, ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураач, СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолч, УГЗ Т.Сэр-Од нар оролцсон.

Завхан аймагт нийт 15 удаа тавигдсан "Өндөр Гэгээн" дуулалт жүжиг Гэгээн Муза наадмын хоёрдугаар шатад тэнцэж, зургаан төрөлд нэр дэвшээд байгаа талаар ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар энэ үеэр онцолж байв. Тэрбээр "2018 оны гуравдугаар сард үзэгчдэд хүрсэн Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл болох "Өндөр Гэгээн" дуулалт жүжгийг бүтээх явц жил гаруй үргэлжилсэн. Өндөр Гэгээн бол Монголыг маань дэлхийд таниулж буй суут соён гэгээрүүлэгч гэдэг утгаараа танин мэдэхүйн ач холбогдолтой.  Цаг үедээ хүн өөрийнхөө нэрийг үлдээх, нэр төртэй амьдарна гэдэг Өндөр Гэгээний амьдралаас тод харагдана. Бид түүхийг шүүж болохгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс түүхийг дүгнээд, хүнийг буруутгаад байдаг ухвар мөчид зангаа больчихмоор байгаа юм. Өнгөрсөн юм бүхнээс бид хэрэгтэй, хойч үед минь сургамж болох, тархи оюунд нэмэр болох зүйлүүдийг бүтээл болгож өнөө цагийн үзэгчдэдээ хүргэхийг зорьдог. Тэгэхээр Өндөр Гэгээн гэдэг хүн Монголд ямар хувь нэмэр оруулсан, шашин талаасаа ямар мэдлэг боловсролыг түгээж байсан, урлаач, уран бүтээлч хүний хувьд ямар гайхамшигтай хийцүүдийг бидэнд өв болгож үлдээв гэдгийг л харах хэрэгтэй” хэмээлээ.

МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл "Өндөр Гэгээн" дуулалт жүжиг энэ сарын 5, 8-нд  19:00 цагааас Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглогдох юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 20 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 1 цаг 56 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2 цаг 4 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 5 цаг 44 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 5 цаг 57 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 6 цаг 5 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 6 цаг 35 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 6 цаг 49 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 0 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 7 цаг 27 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 2 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 8 цаг 20 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 8 цаг 32 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 8 цаг 40 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 20 цаг 49 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 20 цаг 55 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 20 цаг 59 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 21 цаг 42 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 22 цаг 8 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top