x

Хөх хот, Улаанбаатар, Москва хотуудыг холбосон хуурай замтай болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод хийж буй айлчлалын хүрээнд хоёр хотын бизнес эрхлэгчид хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хот тохижилт, ногоон байгууламж, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн хоёр орны бизнес эрхлэгч нарыг нэгтгэн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гарцыг нээх Улаанбаатар, Хөх хотын бизнес уулзалт энэ үеэр болов. Хөх хотын томоохон төсөл хариуцах газрын дарга Жан Гүө Пин “Хөх хотын Засгийн ордны нэрийн өмнөөс Улаанбаатар хотын удирдлага, төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Манай хоёр хот 1991 оноос ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш бидний уламжлалт харилцаа тасралтгүй хөгжиж байна. БНХАУ бол Монгол Улсын том хөрөнгө оруулагч, мөн түншлэгч орон юм.

Энэ удаагийн айлчлалаар дамжуулан хоёр орны бизнес эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хөх хот хөгжлийн чухал үе шатанд явна. Хөх хот, Улаанбаатар, Москва хотуудыг хуурай замаар холбосон том төв болгохоор зорьж байна. Аж ахуй нэгж хөгжвөл улс хөгжинө гэдэг Хятад үг бий. Аж ахуй нэгж та бүхэн улс орны хамтын хүч юм” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Манай хоёр хот ах дүүгийн харилцаа тогтоогоод 27 жил өнгөрч, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг жилээс жилд өргөжин тэлж байгааг та бүхэн мэдэж байгаа билээ. Иргэд, аж ахуй нэгж, улс хоорондын харилцааг улам өргөжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн ойлголцол, түншлэл нэн чухал юм. Хөх хотод ажлын айлчлал хийж байгаа Улаанбаатар хотын даргын хувьд албан ёсны хэлэлцээ, уулзалт хийхээс гадна бизнес эрхлэгчдийн энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч байна. Хөх хот бол Улаанбаатар хоттой эдийн засаг, бизнесийн харилцаагаа хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш, дөт зам юм. Учир нь манай хоёр хотын хувьд агаарын болон авто, төмөр зам гээд дэд бүтцийн хөгжлийн зам нэгэнт бүрдсэн. Өв соёл, уламжлал ижил төстэй. Өнөөдрийн байдлаар тус хотод их дээд сургуульд суралцаж байгаа залуусын тоо мянга хол давсан нь бидэнд ч хэл соёлын хувьд ч хамтын ажиллагааны сайхан жим бий болсон гэдэг нь харагдаж байна” гэж онцоллоо.

Бизнес уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим, Хөх хотын худалдаа дэмжих хороо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын худалдааны танхим 2015 онд байгуулагдсан бөгөөд 90 гаруй гишүүн байгууллагатай. Санамж бичгийн хүрээнд хоёр хотын бизнес худалдааны харилцааг шинэ түвшинд хүргэх зорилготой юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 1 цаг 20 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2 цаг 56 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 3 цаг 4 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 44 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 57 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 7 цаг 4 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 7 цаг 34 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 7 цаг 49 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 59 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 20 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 8 цаг 27 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 2 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 9 цаг 19 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 9 цаг 32 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 9 цаг 39 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 21 цаг 49 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 21 цаг 55 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 58 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 42 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 23 цаг 8 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top