x

Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардууллаа

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 2017 оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгарсан төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэтгэсэн байгууллага, эздэд “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардууллаа.

Шагналыг төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулалт хийсний дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог юм.

Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ээр шагнах тухай зарлиг гаргасан юм.

Зарлигт:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 255 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, оюун санааны хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-ийн 2017 оны шагналаар,

Агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд иргэдийн орон сууцны хэрэгцээг хямд төсөр зардлаар хангах эдийн засгийн үр өгөөж бүхий, барилгын салбарын орчин үеийн шаардлагыг иж бүрэн хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, улирал харгалзахгүйгээр ажиллах боломжтой, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн, нийгэм, эдийн засаг, барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц бүтээн байгуулалт – “Эрэл” ХХК-ийн “Байшин үйлдвэрлэх комбинат-I”-ийг,

Монголын дээд боловсролын төдийгүй номын сангийн салбарын нүүр царай болохуйц, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, барилга байгууламж бүхий эрдэм шинжилгээ, сургалт судалгааны түшиц номын сан-мэдээллийн төв болгон, хөрөнгө  оруулалтын  дийлэнхийг их сургууль өөрийн нөөц бололцоогоор шийдэж, зураг төсөл, барилга байгууламж, засал шийдэл зэрэг бүхий л ажлыг үндэсний аж ахуйн нэгжүүд гүйцэтгэн бүтээн байгуулсан, монголчуудын оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн бүтээн байгуулалтыг,

Орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, аймгийн төвийн сумын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор орон сууцжуулах, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд улсын хэмжээнд жишиг болохуйц бүтээн байгуулалт өрнүүлж буй Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг тус тус шагнасугай” гэжээ.

Зарлигийг уншиж сонсгосны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардуулж, үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Бүтээмж, чанарыг дээшлүүлэхийн төлөө идэвх, санаачилга гарган ажиллаж байгаа байгууллагад олгодог Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г Та бүхэнд гардууллаа. Бүтээмж, чанар бол Монгол мэт хөгжилд тэмүүлж байгаа үндэстнүүдийн хувьд цаг хугацааг товчлох, хөгжлийг амдах, нөөцийг хөгжлийн гарц болгон хувиргах чадвар олгох хэрэгсэл юм.

Өнөөдөр утаа, орон сууц, ажилгүйдэл гээд олон асуудал бий. Энэ олон асуудлыг шийдэхийн тулд “Эрэл” компани Байшин үйлдвэрлэх комбинат оруулж ирсэн. Богино хугацаанд иргэдийг хямд өртгөөр орон сууцжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлээ нээсэн байна. Энэ бол өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдэх маш том төсөл болсон.

Мөн МУИС-ийн номын сан дэлхийн жишигт нийцэхүйц бүтээн байгуулалт болж, өнөөдөр 100 мянга орчим уншигч цугладаг номын сан болсон байна. Их, дээд сургуулиуд МУИС-ийн номын сангийн жишгээр олон номын сан барьж, залууст оюуны хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна.

Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг бид Өмнөговь аймгийн иргэдтэй уулзах үеэрээ очиж үзсэн. Монгол Улс том газар нутагтай. 21 аймгаа шинэчилж, төлөвлөх болсон. Шинээр бүтээн байгуулах болсон гэдгийг говийн энэ аймаг ажил хэрэг болгож Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтыг хийж чадсан байна. Монгол орны хөгжил, хот, аймгуудын хөгжилд нам харгалзахгүй байх ёстой. Хэн энэ ажлыг санаачилсан нь хамаагүй, ажил үргэлжлэх л ёстой. 21 аймаг, 330 сум шинээр төлөвлөгдөж, шинээр баригдах цаг хугацаа болсон гэж Та бүхэнд хэлмээр байна.

Амжилт хүсье. Баярлалаа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 1 цаг 19 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2 цаг 55 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 3 цаг 3 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 43 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 56 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 7 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 7 цаг 33 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 7 цаг 48 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 58 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 19 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 8 цаг 26 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 1 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 9 цаг 18 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 9 цаг 31 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 9 цаг 38 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 21 цаг 48 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 21 цаг 54 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 57 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 41 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 23 цаг 7 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top