x

“Эерэг хандлага, хөгжил” аяныг эхлүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оюутны хөгжил хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд “Эерэг хандлага, хөгжил” төслийн хүрээнд, аян эхлүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа:

“Та бүхний энэ өдрийг амрыг эрье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр-2018”-д хүүхэд, залуус руу чиглэсэн залуусын эх оронч үзэл, үндэсний үзэл бүхий хүмүүжлийг дэмжин, эх орноо батлан хамгаалах, мэдлэг боловсрол, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх талаар бичигдсэн байдаг. Мөн өсвөр, үе залуусыг архи, тамхи, мансууруулах бодис, цахим донтолтын хамаарлыг бууруулах, таслан зогсооход чиглэсэн, байгуулага аж ахуйн нэгж, байгууллагыг бүрдүүлэгч хувь хүн, гэр бүл, ирээдүй хойч үеийг хөгжүүлэх төлөвшүүлэх, тэдгээрт эерэг хандлага, хөгжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д зохион байгуулсан.

Мөн 21 аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, 96 их, дээд сургуулийн төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүд болж, үр дүнд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Оюутан, залуучуудын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл ажиллаж эхэлсэн юм.

Ингээд Ерөнхийлөгчийн санаачилгаар эерэг хандлага, хөгжлийг нийгэмд төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эерэг хандлага, хөгжил” аяныг эхлүүлж байна” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оюутны хөгжил хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж:

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт байгаа нийт оюутан залуус, хүүхэд багачуудын хандлага, төлөвшил, хүмүүжлийн асуудалд анхаарч ажиллах үүрэгтэй Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээр ахлуулсан баг ажиллаж байна.

Улсын хөгжлийн асуудлыг ярихын тулд  бид хувь хүний хөгжлийн асуудлыг эхлээд ярих хэрэгтэй. Харин хувь хүний хөгжлийн асуудлыг ярихад хамгийн түрүүнд тулгамдаж байгаа томохоон хүчин зүйл нь Монголын нийгэмд хандлага, хүмүүжлийн асуудал болчихоод байна. Монгол Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая орчим мянган хүүхэд байдаг. 96 их, дээд сургуульд 155248 оюутан суралцаж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд 21 аймгийн ЕБС-ийн сурагчдын хүмүүжил, төлөвшил, хандлагыг судлахаар аймаг бүрт сурагчидтай уулзаж, уулзалт, лекц зохион байгуулсан. Энэ уулзалт, лекцэнд төгсөх ангийн 8275 сурагч хамрагдсан.

Уулзалт болгоноос өнөө үеийн сурагчдын дундах хүмүүжил, төлөвшил, амьдралын зорилго, зорилт нь маш сул байгаа нь ажиглагдаж байна.

Хоёрдугаарт, эерэг хандлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллага байдаг юм. Тус бүрдээ үйл ажиллагаа явуулж байснаас хамтарч эерэг хандлага түгээх нь зөв юм гэж үзээд бид нэгдсэн уулзалт хийсэн. Цаашид хамтран ажиллана” гэлээ.

“Эерэг хандлага, хөгжил” аяныг эхлүүлж байгаа талаарх хэвлэлийн хуралд “Алгинч ахай’’ нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, “Хандлага нэрэгч’’ төрийн бус байгууллага, “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”, Удирдлагын академийн докторын ангийн хамт олон, ‘’Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө’’ зэрэг нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага болон бусад төрийн бус байгууллагууд оролцож, аяны талаар мэдээлэл өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 4 цаг 24 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 4 цаг 33 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 4 цаг 40 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 4 цаг 45 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 4 цаг 50 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 6 цаг 48 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 8 цаг 30 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 8 цаг 38 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 8 цаг 44 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 8 цаг 48 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 8 цаг 53 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 8 цаг 55 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 9 цаг 30 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 9 цаг 36 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 9 цаг 45 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 9 цаг 49 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 9 цаг 54 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 10 цаг 7 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 14 цаг 46 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top