x

Хувь хүний эрх чөлөөгүйгээр улс үндэстний эрх чөлөө гэж байдаггүй

Өнгөрөгч долоо хоногт “Боловсролд суурилсан улс төр” ТББ-аас зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр Э.Бат-Үүл хувь хүний эрх, эрх чөлөө гэж юу болох тухай нэгэн сонирхолтой түүх өгүүлсэн билээ.

Соц нийгмийн үед сэргийлэхийн ажилтнууд Их дэлгүүрийн үүдэнд зогсч байгаад үсээ ургуулсан залуусын үсийг тахианы өд зумлаж байгаа аятай угаар нь хайчилж, өргөн өмднийх нь түрийг ташаанд нь хүртэл цуу татаж нүцгэлээд явуулдаг байсан тухай. Ингэж моодорхсон залуус "хөрөнгөтний үзэл суртлыг дэлгэрүүлсэн" ялд унадаг байж. Барууны хөгжим, дуу сонсох ч хориотой. Тэр үеийн залуус “Битлз”-ийг сонсохын тулд нэгнийхээ гэрт цуглаж, хажуу айлдаа мэдэгдэхгүйн тулд хаалгаа түгжиж байгаад хамгийн нам дуугаар сонсдог байв. (Гэсэн ч тэдгээр пянзуудыг зөвхөн аав ээж нь гадаадад дипломатаар ажилладаг айлын хүүхдүүд л олж авах боломжтой байв)

Харин сая Улаанбаатарт гурав хоног үргэлжилсэн PlayTime амьд хөгжмийн наадмын үеэр манай залуус хэрхэн биеэ авч явсныг бид харсан. Хүн бүр өөрийн биеэ авч явах байдал, амьдралын хэв маягаар өөрийнхөө үнэт зүйлийг бүтээж байдаг. Үнэт зүйл гэдэг бол хүний амьдрах орон зай юм аа гэж. Р.Чойномыг эсэргүү шүлгүүдгүйгээр, Б.Баабарыг "Бүү март: Мартвал сөнөнө"-гүйгээр төсөөлөөд үз дээ.

Бас нэг жишээ. 1980-аад онд Японы Наритагийн онгоцны буудлыг барихаар улсаас газар чөлөөлжээ. Нэг фермерээс бусад нь бүгд газраа чөлөөлсөн байна. Нисэх буудал баригдсанаас хойш өвгөн өөрийн газар дээр амьдраагүй боловч жил бүр Наритагийн онгоцны буудлаас сая долларын нөхөн төлбөр авдаг. Олон онгоц хөөрч, бууж байгаа нь миний эрүүл мэндийг хордуулж байна гээд. Иргэнээ хүндэлдэг төртэй нийгэм ийм байдаг. Одоо ч гэсэн өвгөн заргалдсаар л яваа. Учир нь 2020 оны олимпид зориулж онгоцны буудлын нисэх зурвасыг өргөтгөж байгаа юм байна. 

Монголд ч гэсэн Э.Бат-Үүлийн үед хотын захиргаа газраа чөлөөлж чадаагүйн улмаас Гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөр нуран унасан билээ. Тэгэхээр манайд ч гэсэн хувь хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл тодорхой түвшинд байдаг байх нь. Хувь хүний эрх, эрх чөлөөний үндсэн зарчим нь нэг хүний эрх, нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Төрийн эрхээр биш.  

Хувь хүний эрх чөлөөгүйгээр үндэсний эрх чөлөө гэж байхгүй гэдгийг бид өнгөрсөн нийгмээс харсан. Хувь хүний эрхийг 70 жил үгүйсгэж яваад Зөвлөлтийн тоглоомын улс болсон бас нэг жишээ бий. Тэгэхээр ардчилсан нийгмийн үндсийн үндэс нь хувь хүний эрх, эрх чөлөө юмаа гэж.

Гэвч хүний эрхийг дээдэлдэг улс орнуудад хариуцлага гэдэг бас нэг юм дагалдаж явдаг. Хүн өөрийн амьдралаа өөрөө жолоодох эрхтэй байхаас гадна түүнийгээ авч явж чадахуйц хариуцлагатай, хангалттай хэмжээний боловсролтой байх ёстой гэсэн үг. Тийм хэмжээний боловсролыг олгох нь харин төрийн үүрэг.

Бас нэг жишээ. Наадмаар борлуулахаар хөдөөгөөс хонь тууж ирсэн иргэнээс сэтгүүлч асууж байна гэнэ.

-Та хэдэн хоньтой ирэв?

-400 хоньтой ирлээ.

-Хэдийг нь борлуулав?

-200-г борлууллаа.

-Үлдсэн 200-г нь яах гэж байна?

-Төр засаг л мэдэх байх даа...

Өөрөөр хэлбэл, хүн өөрийн өмчийг худалдан борлуулах эрхтэйгээс гадна өмчийнхөө эрсдлийг ч бас тооцохуйц хариуцлагатай байх ёстой гэсэн үг. Үүний тулд төр иргэндээ тэгш гараанаас эхлэн боломж буюу боловсролын тэгш байдлыг олгох ёстой.

Өнөөдөр Монголын хүүхдүүдийн бараг 20 орчим хувь нь хувийн дунд сургуулиудад суралцаж, ерөнхий боловсролоо авч байгаа. Эндээс эхлээд боловсролын тэгш байдал алдагддаг. Хувийн сургууль, улсын сургууль хоёрын боломж, нөхцөл ямар ялгаатайг бид бүгд мэднэ. Хувийн сургуульд 20 хүүхэд нэг ангид сурч байхад улсын сургуулийнх 50, 60-уулаа сурч байх жишээтэй. Эндээс эхлээд сурч боловсрох эрхийн тэгш байдал алдагддаг. Чинээлэг айлын хүүхдүүд хувийн сургуульд суралцсанаараа ирээдүйд нийгмийн бүх баялгийг булаах түвшинд хөгжиж, чинээлэг бус олонхиос тэр боломж улам бүр холдож байна. 

Үүгээр хувийн сургуулиудыг хавчиж боох санаа агуулаагүй юм шүү. Эсрэгээрээ, адаглаад улсын сургуулиудынхаа анги дүүргэлтийг хувийн сургуулиудын түвшинд авчирах хэрэгтэй, сургууль, багш нарынхаа тоог нэмэгдүүлэх, цалин хөлсийг нь дордуулахгүй байх хэрэгтэй гэсэн санаа. Үүнийг л баялгийн тэгш хуваарилалт гэдэг. Түүнээс биш уул уурхайгаас олсон жаахан мөнгөө иргэн бүртээ тэгш хувааж өгөөд, хувааж идээд амар сайхандаа жаргахын нэр биш юмаа л гэж байна.

Эрүүл мэндийн салбар ч ялгаагүй. УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцэж байгаа энэ үед ажлын хэсгийнхэн Л.Оюун-Эрдэнэ сайдыг хайгаад олохгүй байгаа гэнэ. Өнгөрсөн баасан гаригаас хойш. Бодвол Солонгос явсан биз. Нэг хэсэг нь хөлөө шалбаллаа гээд гадаад руу нисчихдэг, нийтээрээ улсын эмнэлгийн дараалал хүлээсээр хагалгаанд орч чадалгүй “чадхийдэг” байвал эрүүл мэндийн үйлчилгээ тэгш бус байна аа л гэсэн үг. Байгалийн баялгийн үр шимийг боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдалд зарцуулах нь жинхэнээсээ баялгийн тэгш хуваарилалт юм.

Жишээ нь, Улаанбаатарт 8 баллын хүчтэй газар хөдлөлт болбол нийт барилгын 80 хувь нь нурж унахад бэлэн байна гэдэг судалгааг мэргэжлийн байгууллагууд хэлээд удаж байна. Энэ тохиолдолд манай аврах алба буюу Онцгой байдлынхан, арми, зэвсэгт хүчнийхэн ард иргэддээ туслахад бэлэн байна уу? Эсвэл хүрз бариад шороо ухах нь зохимжтой байна уу? гэдэг асуулт. Хариулт нь тодорхой.

Хэдэн жилийн өмнө согтоод гадаа унтаж байгаа хүнийг эрүүлжүүлэхэд хорих биш, эмнэлгийн хордлогын тасагт тусламж үзүүлэх хууль баталсан чинь “Архичдаар эмнэлгийг дүүргэлээ. Эмч нарыг доромжиллоо” гэж эсэргүүцсээр байгаад болиулсан. Уг нь бол архичин хүн ч гэсэн энэ нийгмийн нэг гишүүн. Монгол Улсын гурван сая хүний авч байгаа эрүүл мэндийн стандарт үйлчилгээг архичин хүн ч гэсэн авах эрхтэй. Ингэж байж бид хүн төвтэй нийгэм, хүмүүнлэг ардчилсан нийгмийн тухай ярина. Түүнээс биш соц үеийнх шиг нийгмийнхээ нэг хэсгийг “архичин, биеэ үнэлэгч” нэр зүүж, Мааньтийн хориход аваачиж түгжчихээд араар нь өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангана гэж байхгүй л дээ.

Гэвч энэ бүхэн хэн нэгний өрөвч сэтгэл, сайхан итгэлээр бий болчихдаг эд биш. Үүний тулд урт хугацааны бодлого, үзэл санааны тогтвортой байдал хэрэгтэй. Үүнийг нь хийдэг институц нь улс төрийн нам. Түүгээрээ олон нийтийн өмнө амлалт авч сонгуулиар эрх мэдэлд хүрдэг бодлогын намууд байх ёстой. Өнгөрсөн 20 гаруй жил үргэлжилсэн эрх мэдлийн зодооны золиосонд хаягдсан энэ бодлого, үзэл баримтлалаа Ардчилсан нам сэргээн зарлаж эхлээд байна. Энэ бол одоо ярьж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөс дутахгүй том үзэл санаа.

Хэрвээ улс төрийн нам болгон нийтийн эрх ашгийн төлөө өөр өөрийн үзэл санаа, цэгцтэй бодлоготой байгаад, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай явдаг байсан бол Үндсэн хуульд ч гэсэн ийм том хэмжээний өөрчлөлт оруулах, нийгмийг бүхэлд хамарсан маргаан өрнүүлэх шаардлагагүй ч байсан юм бил үү?

Хуулийг ухаантнуудад бус, тэнэгүүдэд зориулж хийдэг гэх үг ч бас бий...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 23 цаг 17 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Өчигдөр 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Өчигдөр 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Өчигдөр 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Өчигдөр 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Өчигдөр 13 цаг 38 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 09 цаг 58 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ Өчигдөр 09 цаг 45 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа Өчигдөр 09 цаг 37 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Өчигдөр 09 цаг 07 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ Өчигдөр 08 цаг 53 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Өчигдөр 08 цаг 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 07 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ Өчигдөр 07 цаг 22 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо Өчигдөр 07 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав Өчигдөр 07 цаг 02 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Уржигдар 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Петр Ян аварга цолоо хамгааллаа Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод...
Top