x

Нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үсрэнгүй хөгжлийн суурь тавигдлаа

Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг томоохон салбар юм.  Гэвч Худалдааны салбарын харилцааг зохицуулсан хууль батлагдахгүй байгаагаас дэлхий нийтийн хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлэн алхаж, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалт, журам, стандартыг нийцүүлэн өөрчлөх, сайжруулах шаардлага зайлшгүй тулгамдаж байна.

Иймд Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Худалдаа, Үйлдвэрлэлийн Их сургууль, Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн  мэргэжлийн эрдэмтэн судлаачдын багтай хамтран ажиллаж,  нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгаа, шинжилгээний дүнд үндэслэн “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг боловсруулсан.

Хөтөлбөр хэрэгжсэнээр:

  • Худалдаа үйлчилгээний салбарын харилцааг зохицуулах эрх зүйн орчин сайжирч, худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам болон холбогдох стандартуудыг шинэчилж, шаардлагатай зарим стандартыг шинээр боловсруулна.

  • Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжин хөгжүүлснээр салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлнэ

  • Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт дэвшилтэт технологи, инновацийг франчайз хэлбэрээр нутагшуулж, олон улсын жишигт нийцсэн “Үндэсний сүлжээ”-г хөгжүүлснээр инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болж, хүн амыг чанартай, аюулгүй, хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангана. Хэрэглэгчид олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тав тухтай орчинд үйлчлүүлэх, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид аюулгүй, эрүүл орчинд сэтгэл ханамжтай ажил, үйлчилгээ эрхлэх боломж бүрдэнэ.

  • Аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, “UB naadam”, “UB green food”, “UB mice food”, “UB event food” загваруудыг бий болгоно.

  • Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг Нийслэлийн худалдааны салбарт нэвтрүүлж хог хаягдлын менежментийг сайжруулж, эрчим хүчний  хэмнэлт, утаагүй хэрэглээг дэмжиж, агаарын бохирдлыг бууруулах нөхцлийг бүрдүүлнэ.

  • Хүн амын хоол хүнсний зохистой хэрэглээний мэдлэг боловсрол дээшилж, хандлага, дадал төлөвшин, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангах нөхцлийг бүрдүүлж, хооллолтоос хамаарсан өвчлөлийн хэмжээ буурна.

Ийнхүү худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг Нийслэлийн хэмжээнд анх удаа боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2018.04.26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 1 цаг 15 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2 цаг 51 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2 цаг 59 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 39 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 52 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 7 цаг 0 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 7 цаг 30 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 7 цаг 44 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 55 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 8 цаг 22 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 57 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 9 цаг 15 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 9 цаг 27 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 9 цаг 35 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 21 цаг 44 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 21 цаг 50 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 53 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 37 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 23 цаг 3 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top