x

Дүүтэй болсон ууган хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

-Төрсөн дарааллын онцлог буюу Адлерын онол-

Хүүхдийн хөгжлийн талаар А.Адлерын онол мөн нилээд танигдаж, судлагдсан бөгөөд ялангуяа сүүлийн үед уг судалгааг өргөнөөр ашиглах болжээ. Айлын хэд дэх хүүхэд болж төрсөн бэ гэдгээс хамааран хүний амьдралын хэв маяг өөр өөр байдаг. Гэтэл айлын хэд дэх хүүхэд болж төрснөөс бидний зан чанар хэрхэн шалтгаалж буйг хүн болгон мэддэггүй нь харамсалтай. Энэхүү сонирхолтой асуултын хариултыг А.Адлер маш сонирхолтойгоор гарган иржээ.

АЙЛЫН УУГАН ХҮҮХДИЙН ОНЦЛОГ
Ууган хүүхэд айлын анхны хүүхэд учраас эхлээд их хайр халамжийг амсдаг. Гэр бүл болсон хосууд анх удаа хүүхэдтэй болж аав, ээж гэсэн мэдрэмжийг мэдэрдэг тул сэтгэл нь маш их хөдөлдөг. Бүхий л цаг заваа ууган хүүхдэдээ зориулдаг. Ууган хүүхдээ эцэг эхийнхээ хайрыг ганцаараа эзэгнэн, ханхүү, гүнж мэт амьдарч, ээж ааваасаа бүрэн дэмжлэг авч өснө. Гэвч энэ сайхан цаг нь түр зуурынх бөгөөд дүү нь төрснөөр эцэг эхийнхээ хайрыг булаалгаж буй мэдрэмж хүүхдэд төрдөг байна.

Айлын ууган хүүхэд дүүтэй болсноор барьцах сэтгэл өөрийн эрхгүй төрж эхэлдэг. Энэ байдлаас болоод өөрт нь тавигдах анхаарал халамж багасаж, янз бүрийн асуулт, эргэлзээ төрдөг. Ээжийнхээ ахнаарлыг татахын тулд аашилж, эрхлэн улам нялхардаг байна.

ДҮҮТЭЙ БОЛСОН УУГАН ХҮҮХДИЙН МЭДРЭМЖ
Шинэ хүүхэд төрлөө. Дүү нь ууган хүүхдийн хувьд түлхэн унагах бай юм. Гэхдээ түүний гол зорилго нь эцэг эхийнхээ хайр халамжийг эргүүлж авахад оршдог. Үүнд хүрэх ганц зам нь дүүгийнхээ төлөө байх гэдгийг хүүхэд мэдэрдэг. Тиймээс дүүгээ халамжилж, харж ханддаг байна. Анхны хүүхэд ихэнхдээ дүүгээ төрөхөд өөрийгөө хэрэггүй болсон мэт сэтгэгдэл төрж сэтгэлдээ шарх авч эхэлдэг. Энэ үед л эцэг эхийн үүрэг маш чухал. Дүүгээ зовоож байгаа ууган хүүхдийг ээж нь хэтэрхий буруутгаж дүүг нь л энгэртээ тэврээд байвал ууган хүүхэд хаана ч очсон өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй, тогтворгүй зан төлөвтэй болно. Тиймээс эцэг эх энэ үед хүүхэдтэйгээ хэрхэн хандахаа мэддэг байх нь зүйтэй.

Эцэг эхчүүд дүүтэй болсон ууган хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ?

Хайраа илэрхийл:
Шинэ төрсөн дүүгийн талаарх буруу ойлголтын засах нь зөв. Түүнд “чи дүүдээ их хайртай юмаа” эсвэл “чи их азтай юм аа, дүүтэй боллоо шүү дээ” гэх зэргээр хүүхдийн сэтгэлийг тайвшруулж дүүтэй болно гэдэг чинь сайхан зүйл гэдгийг мэдрүүлээрэй. Мөн дүүгээ унтаж байхад чимээгүй байх нь чамд тийм ч амар биш байгаа биз дээ зэргээр хүүхдийнхээ санаа бодлыг сонсож сур. Түүнээс гадна нялх дүү байгаа ч ээж аав нь чамд хайртай хэвээрээ гэдгээ байнга илэрхийлэх нь зүйтэй.

Хүүхдийн оронд өөрсдийгөө тавиад үз:
Хүүхдийнхээ оронд өөрсдийгөө тавьж барьцах сэтгэлийг нь ойлгох хэрэгтэй. Хэрэв тийм байр сууринаас хүүхдэдээ хандаж чадвал барьцах сэтгэл нь буруу, муу зүйл гэдгийг ойлгон тайвширч эхэлдэг. Жишээ нь: дүү нь шөнөжингөө уйлаад ууган хүүхэд нь дүүдээ дургүй үг, үйлдэл хийж байвал “Их хэцүү байгаа биз, гэхдээ ээж нь чамайг ч гэсэн жаахан байхад яг л ингэж хайрлаж хамгаалдаг байсан” зэргээр тайлбарлаж өгвөл дүүгээ хайрлах нь энгийн зүйл юм байна гэдгийг ойлгох болно.

Дүүдээ зөв хандаж байгаа тохиолдолд түүнийг нь магт: 
Энэ нь хүүхдийн зөв зан үйлдлийг суурьшуулж өгдөг. Ууган хүүхдийн дүүдээ сайнаар хийж байгаа жижиг ч болов зүйлийг нь анзаарч магтан урамшуулж байх хэрэгтэй. Ингэснээрээ ах дүүгийн хоорондын харилцааг бэхжүүлж өгдөг.

Хүүхдэд бүү ялгаатай харьц: 
Эцэг эхчүүдийн нийтлэг алдаа бол голдуу багыг нь өмөөрч томыг нь дүүтэйгээ ойлголцохыг шаардан буруу харилцдаг. Дүү нь ч гэсэн үүнийг нь ашиглан ялихгүй жаахан зүйл гарахад л шууд л ээж аавдаа ховлож хэлэх нь бий. Ихэнхдээ дүү нь ахтайгаа барьцах маягтай байж ахынхаа хэлсэн үгэнд орох хүсэлгүй байдаг. Харин түүнийг дийлэхгүй тохиолдолд ээж ааваасаа тусламж гуйж дээрэлхүүлсэн мэт аашилдаг.

Хүүхдийг хооронд нь бүү харьцуул: 
Хүүхдүүддээ ялгавартай харьцвал тэднийг гомдоохоос гадна барьцах, тэмцэх явдлыг хурцатгах болно. Хүүхэд өөрийгөө хэн болохоо мэдэх гэж, өөртөө итгэлтэй болох гэж зүтгэж байдаг. Гэтэл чи бусад хүүхэд шиг сайн байж чадахгүй гэх мэт утгыг агуулсан үгс нь түүний урмыг хугалахаас биш хэзээ ч сайн үр дүнд хүргэхгүй.

Эх сурвалж: Эцэг эх-хүүхэд- харилцаа II

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 1 цаг 18 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2 цаг 54 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 3 цаг 2 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 42 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 55 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 7 цаг 2 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 7 цаг 32 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 7 цаг 47 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 57 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 18 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 8 цаг 25 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 0 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 9 цаг 17 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 9 цаг 30 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 9 цаг 37 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 21 цаг 47 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 21 цаг 53 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 56 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 40 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 23 цаг 6 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top