x

Монгол, АНУ, Япон улс хамтарсан мэдэгдэл гаргалаа

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Токио хотноо болов. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт нь  бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа, харилцан ашигтай эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал солилцох чухал механизм болж байгаагийн ач холбогдлыг талууд дахин нотлов.

Хөгжлийн замаа бусдын албадлагагүйгээр  бие даан сонгох эрхээ нийт улс орнууд нь эдэлж чадах, амар амгалан, хөгжин цэцэглэсэн Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн талаарх өөрсдийн төсөөллөө уулзалтын үеэр Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс тодорхой танилцуулав. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын дагуу Монгол Улстай хоёр талын харилцаагаа өргөжүүлэх эрмэлзлэлээ Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс нотлож,  Ази Номхон далайн бүс нутаг даяар  хэлхээ холбоо, сайн засаглал, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд суурилсан эмх журмыг хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар гурван улс санал солилцов.

Солонгосын хойгт сүүлийн үед өрнөж буй нааштай үйл явцыг гурван тал сайшаав. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүр мөсөн, хяналттайгаар, эргэлт буцалтгүйгээр ангижруулах асуудлыг баталгаажуулах зорилгоор Умард Солонгост үзүүлж буй дэлхийн нийтийн шахалтыг үргэлжлүүлэх, түүний дотор НҮБ-ын АЗ-ийн холбогдох бүх тогтоолыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэд дахин нотлов. Хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг хүмүүнлэгийн асуудлуудад анхаарал хандуулахын чухлыг гурван улс онцлон тэмдэглэв.

НҮБ-ын энхийг сахиулах болон дэлхийн мөргөлдөөнт бүсүүдэд тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс өндрөөр үнэлэв. Гурван тал болон олон талын хүрээнд аюулгүй байдал, энхийг сахиулах чиглэлээрх хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа оролцогчид дахин нотлов.  Мөн олон талт хамтын ажиллагааны бүтэц, байгууллага, эвсэл, тухайлбал АОХН, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд нийтлэг үнэт зүйлс, олон улсын эрх зүйн хэм хэмжээг дэмжих үүднээс өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээ талууд батлав.

Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа нь гурван талын харилцаанд чухал байр суурь эзэлсэн хэвээр байна. Талууд худалдааг нэмэгдүүлэх,  Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг  Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улсын аж ахуйн нэгжүүдэд илүү таатай болгох, ялангуяа  ил тод, тогтвортой байдлыг сайжруулах  боломжийн талаар санал солилцов.

ОУВС-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрөөр дамжуулан санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Япон Улс дахин нотолж, төсвийн хариуцлагыг сайжруулах талаар авч буй хүчин чармайлтаа Монгол Улс цаашид тогтвортой хадгална хэмээн итгэж байгаагаа илэрхийлэв. Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны билэг тэмдэг болохуйц бөгөөд Монгол Улс болон олон улс хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыг японы тал дахин тэмдэглэв. Монгол, Япон хоёр улс Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг аль болох ойрын хугацаанд ашиглалтад оруулах явцыг шуурхайлах талаар хамтын хүч чармайлт гаргахаар тохиролцов.

АНУ нь Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх тухай Мянганы сорилтын корпораци, Монгол Улсын Засгийн газрын хооронд Хоёр дахь компакт гэрээг байгуулах эрмэлзэлтэй байгаагаа нотлов. АНУ нь Олон улсын тусламжийн агентлагийн санхүүжилтээр “REACH” хөтөлбөрийн хүрээнд Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зээлийн боломжийг нээж, “LEAD” хөтөлбөрийн хүрээнд Монголын шинэ үеийн ардчиллын манлайлагчдын хөгжлийг дэмжсэнээ тус тус тэмдэглэв.

Түүнчлэн мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр Ази Номхон далайн бүсийн бүлгээс өгсөн зөвлөмжийг Монгол Улс бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэн энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар оролцогч талууд санал солилцов.

Эх сурвалж: Гадаад Хэргийн Яам 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 1 цаг 20 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2 цаг 56 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 3 цаг 4 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 44 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 57 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 7 цаг 5 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 7 цаг 35 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 7 цаг 49 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 8 цаг 0 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 8 цаг 27 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 2 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 9 цаг 20 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 9 цаг 32 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 9 цаг 40 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 21 цаг 50 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 21 цаг 55 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 59 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 42 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 23 цаг 8 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top