x

Улаанбаатар хотод Хөх хотын нэрэмжит гудамж байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО ны Хөх хотод албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Хөх хотын намын дарга Юнь Гуанжун болон Хөх хотын дарга Фэн Юйжэньтэй уулзаж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээ хийлээ.

Энэ үеэр Хөх хотын намын дарга Юнь Гуанжун хэлэхдээ "1991 онд хоёр хотын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүнээс хойш 27 жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг онцлох хэрэгтэй. Ялангуяа соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт олон ахиц гарсныг онцолмоор байна. Түүнчлэн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Хятад Монголын экспог Хөх хот 2 удаа амжилттай зохион байгуулсан. Ирэх онд 3 дахь удаагийн экспо болно. Улаанбаатар хотын даргын энэ удаагийн айчлал нь манай хоёр хотын хувьд шинэ салбар, шинэ харилцааны эхлэл болно гэдэгт итгэж байна" гэлээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Хөх хотын намын хорооны дарга таньтай анх удаа уулзалт хийж байна. Улаанбаатар хотын төлөөлөгчдийг хотдоо найрсаг хүлээн авсан та бүхэндээ талархлаа. Энэ удаагийн айлчлалаар хот тохижилт, хөдөө аж ахуй, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна. Ялангуяа ӨМӨЗО-ны 70 жилийн ойд зориулан Хөх хот нь ногоон байгууламжаа богино хугацаанд нэмэгдүүлсэн. Манай хоёр хот цаг агаарын хувьд ижил, тулгамдсан асуудлын тухайд ч агаарын бохирдлыг бууруулах байдаг. Тиймээс Хөх хотын ногоон байгууламжийн газартай хамтран Улаанбаатар хотын тохижилтыг хийж, Хөх хотын нэрэмжит гудамж байгуулах саналтай байна” гэж хэллээ.

Мөн аялал жуулчлалын салбар ч чухал байр суурь эзэлж байна. Агаар болон төмөр зам, авто замын тээврийн хэрэгсэл хөгжиж, дэд бүтэцтэй болсон хоёр хот энэ салбарт илүү үр дүнтэй ажиллах бололцоотой гэж үзэж байгаагаа онцоллоо. Уулзалт, хэлэлцээний дараа дээрх төслүүдийг хоёр хот хамтран хэрэгжүүлэх гэрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хөх хотын дарга Фэн Юйжэнь нар гэрээн гарын үсэг зурлаа.

Хөх хот нь 3.1 сая хүн амтай. 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 274 тэрбум юаньд хүрсэн. Газар тариалан, мал аж ахуй, сүү сүүн бүтээгдэхүүн, цэвэр эрчим хүч, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбар эдийн засагт нь голлох байр суурь эзэлдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 1 цаг 18 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2 цаг 54 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 3 цаг 2 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 42 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 55 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 7 цаг 2 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 7 цаг 32 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 7 цаг 47 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 57 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 18 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 8 цаг 25 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 0 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 9 цаг 17 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 9 цаг 30 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 9 цаг 37 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 21 цаг 47 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 21 цаг 53 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 56 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 40 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 23 цаг 6 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top