x

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хоёр уяачийн цолыг хаслаа

Ерөнхийлөгч Х.Баттулга  “Цол хасах тухай” зарлиг гаргалаа.

Зарлигт:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Засгийн газрын шийдвэр зөвшөөрөлгүйгээр, төрийн байгууллагын тодорхой чиглэл, мэдэгдлийг үл хайхарч, хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулан сурч боловсрох эрхийг нь хохироосон, хууль тогтоомж зөрчсөн, малын гоц халдварт өвчний эрсдлийг нэмэгдүүлж улс орны эдийн засагт хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгосон “Дүнжингарав-2018” морин уралдааныг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт зохион байгуулсан Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Дашзэвэгийн Дагвадоржийн “Улсын тод манлай уяач” цолыг, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн “Улсын манлай уяач” цолыг тус тус хассугай” гэжээ.

Мөн уяачдын цолыг хассантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монголын морин спорт, уяачдын холбоонд цол хассан тухай дараах албан бичгийг хүргүүлэв.

Албан бичигт:

Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан эрсдэлтэй үед хурдан морины уралдаан зохион байгуулах боломжгүйг мэдэгдэн, Засгийн газраас зөвшөөрөл олгож, шийдвэр гаргаагүй байхад танай холбооны Удирдах зөвлөл 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр өөрсдийн дураар шийдвэр гаргаж, 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг дэвсгэрт Эрлийз дээд, Азарга, Их нас, Соёолон гэсэн дөрвөн насны ангиллаар хурдан морины уралдаан зохион байгуулсан байна.

Тус уралдааны үеэр зохион байгуулалт хангалтгүй, унаач хүүхдүүдийн хичээлд тасалдал үүссэн, уралдааны замын дагуу хаалтын зурвас татаагүйгээс морин уралдааныг 30-320 автомашин дагаж, их хэмжээний тоосжилт үүсгэн, үзэгдэх орчныг хязгаарлаж, унаач хүүхдүүдийн амь насыг хохироох, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгосон, зөвшөөрөгдсөн насанд хүрээгүй хүүхдээр морь унуулсан зэрэг олон зөрчил гарч 16 хүүхэд мориноос унан хүнд, хөнгөнөөр бэртэж гэмтсэн.

Мөн малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас танайд 2018 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн 89 тоот мэдэгдлийг үл хайхарсан, үзэгдэх орчин хязгаарлагдсан /харанхуй/ үед уралдааныг үргэлжлүүлсэн зэрэг уралдааны зохион байгуулалт, шийдвэртэй холбоотой бүдүүлэг алдаа, зөрчлүүд гарснаас гадна “… олон нийтийг хамарсан арга хэмжээ, …уралдаан тэмцээний үед хүүхдийг эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд ханган ажиллана” гэсэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн заалт, “…жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглоно. Хурдан морины уралдаан зохион байгуулахдаа унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, сургууль завсардуулахгүйгээр холбогдох хууль дүрмийг баримтлан  ажиллах”-ыг үүрэг болгосон Засгийн газрын 2018 оны 19 дүгээр тогтоол, Хүнс хөдөө аж ахуйн сайдын 1994 оны А/54 тоот тушаалаар батлагдсан “Хязгаарлалт хорио цээрийн журам” зэрэг хууль тогтоомжууд ноцтойгооор зөрчигдсөн байна.

Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, төрийн байгууллагын чиглэл, мэдэгдлийг үл хайхарсан, хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж сурч боловсрох эрхийг хохироосон, малын гоц халдварт өвчний эрсдлийг  нэмэгдүүлж  улс орны эдийн засагт хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгосон зэрэг ноцтой олон зөрчил дагуулсан “Дүнжингарав-2018” морин уралдааныг Засгийн газрын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр зохион байгуулсан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцлага тооцож, бүрэн эрхийнхээ хүрээнд  улсын цолыг нь хасах шийдвэр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дүнжингарав-2018” морин уралдааныг зохион байгуулах комиссын гишүүнээр ажилласан, Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадоржийн “Монгол Улсын Тод манлай уяач” цолыг, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн “Монгол Улсын Манлай уяач” цолыг тус тус хассан болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Дүнжингарав-2018” морин уралдааны зохион байгуулалт, шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой тодорхой мэдээлэл, тайлбар ирүүлэхийг танай холбооноос хоёр удаа хүссэн боловч хариу ирүүлсэнгүй.

Иймд “Дүнжингарав-2018” морин уралдаан зохион байгуулах шийдвэрийг гаргах хуралдаанд оролцсон Морин спорт, уяачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн  нэр, тухайн хуралдааны тэмдэглэл болон Засгийн газрын журмыг зөрчиж зөвшөөрөгдсөн насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулсан уяачид /овог нэр, улсын цол гэх мэт/-ын холбогдох мэдээллийг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлэхийг дахин мэдэгдэж байна.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар “дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан буюу хууль тогтоомжийг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн” төрийн бус байгууллагыг албадан татан буулгадаг журамтай.

Энэ бүхнийг анхаарч цаашид Монгол Улсын хууль тогтоомжийг чанд сахин, төрийн байгууллагуудын бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллахыг Та бүхнээс хүсье” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 1 цаг 16 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2 цаг 52 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 3 цаг 0 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 40 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 53 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 7 цаг 1 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 7 цаг 31 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 7 цаг 45 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 56 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 8 цаг 23 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 58 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 9 цаг 15 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 9 цаг 28 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 9 цаг 36 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 21 цаг 45 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 21 цаг 51 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 54 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 38 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 23 цаг 4 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top