x

“Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Тус арга хэмжээний нээлтэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон дүүргүүдийн Засаг дарга, ерөнхий боловсролын сургуулийн эрдэмтэн багш, сурагчид оролцов. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт боловсролын салбарыг шинэчлэх маш олон заалтуудыг оруулсан. Энэ ажлын хүрээнд “Нийслэлийн боловсрол 2020” бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж байна. Уг баримт бичигт нийслэлийн боловсролын салбарт тулгамдаж буй бүх асуудлын шийдлүүд тусгагдсан. Үндсэндээ энэ 4 жилийн хугацаанд бид бүхэн нийслэлийн боловсролын салбарт маш том ахиц гаргахаар зорин ажиллаж байгаа юм. Хамгийн эхэнд сургуулийн орчин, барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэнэ. Гурван ээлжээр хичээллэж буй сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх, нийслэлийн хэмжээнд байгаа цэцэрлэггүй 26 хороог цэцэрлэгтэй болгох юм. Түүнчлэн ирэх жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 34 сургууль, 52 цэцэрлэг, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор Улаанбаатар хотод баригдана. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 22 цэцэрлэг, 9 сургууль, Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 4, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 7 сургууль баригдах юм. Үүнтэй зэрэгцүүлэн бид бүхэн цаашид нийслэлийн боловсролын салбарын чанар, хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Энэ дашрамд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгагдсан зорилго зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эх хэлний боловсролыг дэмжих “Цээж бичиг” нэгдсэн ажиллагаа, элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх “Амжилтын гараа” уралдаан, сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, боловсролын удирдлагын багийг дэмжих, багш нарыг урамшуулах “Индексийн урамшуулал олгох журам”, тогтвортой хөгжлийн боловсролыг  дэмжих  “Эко сургууль, цэцэрлэг” аян, багш нарыг алдаршуулах “Нийслэлийн багш-Бидний бахархал”, сургуулийн өмнөх боловсролын бүртгэлийг чанаржуулах “Цахим элсэлт” ажиллагаа  зэрэг олон ажлыг  Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, дүүргийн боловсролын хэлтсүүдтэй хамтран зохион байгуулсныг онцлон тэмдэглэхэд таатай байна” хэмээн онцоллоо.

Нийслэлийн хэмжээнд боловсролын шинэчлэлийг эрчимжүүлэх, боловсролын байгууллагын менежмент, хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан үзүүлэх сургуульд 600 гаруй шилдэг бүтээл танилцуулагдсанаас 24 шилдэг бүтээлийг өнөөлөр шалгаруулан “Батламж” гардуулав. Энэхүү 24 шилдэг ажлын туршлагыг нийслэлийн боловсролын хүрээнд түгээн дэлгэрүүлж, олны хүртээл болгох төдийгүй “Нийслэлийн боловсрол-Бидний туршлага” мэдээллийн санд оруулах аж. Мөн шилдэг бүтээлийн “Батламж”-ийн эздийн боловсролын салбарт оруулсан гавьяа зүтгэлийг Нийслэлийн Боловсролын газрын “Хүндэт дэвтэр”-т тэмдэглэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 1 цаг 18 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2 цаг 54 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 3 цаг 2 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 42 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 55 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 7 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 7 цаг 33 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 7 цаг 47 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 58 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 19 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 8 цаг 25 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 0 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 9 цаг 18 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 9 цаг 30 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 9 цаг 38 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 21 цаг 47 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 21 цаг 53 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 56 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 40 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 23 цаг 6 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top