x

Шадар сайд ОХУ-ын цэргийн академийн захирал В.Б.Зарудницкийг хүлээн авч уулзлаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын урилгаар Монгол Улсад айлчлалаар ирсэн ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн захирал, хурандаа генерал В.Б.Зарудницкийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр (2018.04.25) хүлээн авч уулзлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Бид батлан хамгаалах салбарын харилцаандаа цэргийн онол, цэргийн урлаг, зэвсэглэл техникийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг ОХУ-тай тогтоосон хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг” гээд, ЗХУ-ын, дараа нь ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн үе үеийн төгсөгчид манай цэргийн удирдлагад албаа амжилттай хааж, Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоо, цэргийн байгуулалтыг төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байгааг онцлов.

ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академийн захирал хурандаа генерал В.Б.Зарудницкий Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын цэргийн академитай хамтран ажиллах Санамж бичиг байгуулсны дагуу багш, эрдэмтдээ солилцож, цэргийн сургалт, судалгааны туршлагаа хуваалцаж байхаар болсныг Шадар сайд Ө.Энхтүвшинд мэдэгдлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, үүний дотор цэргийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаа хөгжүүлэхийг Засгийн газрын зүгээс бүх талаар дэмжинэ. 2019 онд бид Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг зөвлөлтийн, Оросын нөхөдтэйгөө тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ ялалтын ойг угтаж бид түүхийн сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, түүхэн болон баримтат кино, ном, зургийн цомог гаргахад танай судлаачдыг оролцохыг хүсье” гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 22 цаг 43 мин Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Уржигдар 22 цаг 14 мин ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Уржигдар 20 цаг 23 мин Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны төлөө уучлал гуйхыг даалгав Уржигдар 19 цаг 47 мин Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв Уржигдар 19 цаг 18 мин "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно Уржигдар 18 цаг 23 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ Уржигдар 18 цаг 22 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна Уржигдар 18 цаг 21 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй Уржигдар 18 цаг 19 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ Уржигдар 18 цаг 15 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна Уржигдар 18 цаг 15 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана Уржигдар 18 цаг 13 мин Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ Уржигдар 18 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ Уржигдар 16 цаг 58 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ Уржигдар 15 цаг 42 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив Уржигдар 15 цаг 19 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо Уржигдар 15 цаг 18 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав Уржигдар 15 цаг 17 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно Уржигдар 15 цаг 15 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Зундарь: Амин насны урсгал Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны т... П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар х... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга ... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри... Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй ал...
Top