x

Хөрсний шинжилгээ хийж, ариутгал халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлд тусгагдсан ажлын хүрээнд гэр  хорооллын хөрсний бохирдлыг бууруулах гэр хорооллын айл өрхийн бохирын цооног, нүхэн жорлонг ариутган халдваргүйжүүлдэг амьд бактер, ариутгалын бодисыг иргэдэд ойртуулах ажлыг эрчимжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготойгоор 2017 оноос Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Шинжлэх ухааны Академийн “Гарааны технологийн инкубатор” ХХК-тай хамтран хөрсний бохирдол ихтэй байж болзошгүй 16 хорооны 50 цэг болон Туул голын ай савд хөрсний дээжийн судалгааг хийн ариутгал халдваргүйжуулалтын ажлыг нийслэлийн 9 дүүргээс анх удаа зохион байгуулан амжилттай үргэлжилж байна.  
 
Дээрх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Гарааны технологийн инкубатор” ХХК-тай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр дүүргийн Соёлын ордонд хороодын албан хаагчид, хэсгийн ахлагч, иргэд, ариутгалын бодис, бохир задалдаг амьд бактер худалдаалах аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын дунд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.     
 
Энэхүү хэлэлцүүлэгээр гэр хорооллын нүхэн жорлонгийн бохир задалдаг амьд бактер буюу зориулалтын бодис үйлдвэрлэдэг, импортолдог хувийн хэвшлийн компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж, гэр хорооллын дэлгүүрүүдээр амьд бактери бодис худалдаалах ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.  
 
Энэ чиглэлийн бодис импортлодог, дотоодод үйлдвэрлэдэг амьд бактерийг бий болгодог, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллан санал болгосон бүтээгдэхүүнүүдийг дүүргийн гэр хорооллын 13 дэлгүүрээр эхний ээлжинд худалдаалж эхлэх юм. 
 
Ингэснээр дээрх бодис, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг, худалдаалдаг, импортолдог мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласанаар иргэд, айл өрх өөрсдөө хүссэн үедээ тодорхой хугацаа давтамжтайгаар өөрсдийн нүхэн жорлонгоо хянаж тогтмол хуваарийн дагуу хийж байх боломж нээгдэж байгаа юм. 
 
Түүнчлэн хөрсний бохирдлыг саармагжуулах, багасгахын тулд биологийн бактерийг ашиглах нь хамгийн үр дүнтэй ашигтай бичил биетэний технологи гэдгийг зохион байгуулагч нарын зүгээс хэлж, иргэдийг тогтмол авч хэрэглэж хөрсний бохирдолоо бууруулахыг уриаллаа гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 21 цаг 58 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 23 цаг 21 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 23 цаг 47 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Өчигдөр 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Өчигдөр 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Өчигдөр 13 цаг 38 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ Өчигдөр 09 цаг 58 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ Өчигдөр 09 цаг 45 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа Өчигдөр 09 цаг 37 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна Өчигдөр 09 цаг 07 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ Өчигдөр 08 цаг 53 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Өчигдөр 08 цаг 42 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 21 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа Өчигдөр 08 цаг 15 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Өчигдөр 07 цаг 40 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ Өчигдөр 07 цаг 22 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо Өчигдөр 07 цаг 10 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав Өчигдөр 07 цаг 02 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана Уржигдар 18 цаг 52 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана Уржигдар 18 цаг 47 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Петр Ян аварга цолоо хамгааллаа Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод...
Top