x

Авто угаалгын газруудад сургалт явуулж, зөвлөмж өгөв

Улаанбаатар хотын гүний усны нөөц 330 мянган м3/хоног байдгаас ашиглах боломжит нөөц нь 253,7 мянган м3/хоног юм. Нийслэл хотын хүн амын өсөлт, ашиглалтаас үүдэн гүний усны нөөцийг хамгаалах, хэрэглээг бууруулах шаардлага жилээс жилд нэмэгдэж байна. Ундны уснаас бусад хэрэглээнд гадаргын ус, цэвэршүүлсэн усыг ашиглах, усны зарцуулалт багатай техник технологийг нэвтрүүлэх замаар дээрх асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 170 авто угаалгын газрын захирал, менежерүүдэд зориулсан практик сургалтыг дэвшилтэт технологи бүхий 2 угаалгын газрын материаллаг баазад тулгуурлан зохион байгууллаа.

Сургалтын дараа угаалгын газруудад ус хэмнэх, дахин цэвэршүүлж ашиглах, технологийн шинэчлэл хийх зөвлөмж өгч, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ. Нэг автомашин угаахад дунджаар 40-50 литр цэвэр ус ашигладаг бөгөөд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа 400,000 /2017 оны байдлаар/ гаруй суудлын автомашиныг нэг удаа угаахад 16,000,000 литр цэвэр ус ашиглах тооцоо гарч байна. Газрын гүний цэвэр усыг ихээр ашиглаж байгаа энэ байдлыг өөрчлөхөд дээрх шаардлагын зорилго оршиж байгаа юм.

Бохир усыг бохирдолтын төрөл, хэмжээнээс нь хамааран цэвэршүүлэх олон төрлийн аргыг хэрэглэдэг бөгөөд нанотехнологийн болон электрокоагуляцийн аргыг түлхүү ашиглаж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын усны үйлчилгээний тариф машин угаалгын газруудад литр тутамд 1,50 төгрөг байгаа бол бохир усны үйлчилгээний тариф м.куб тутамд 1700 төгрөг байна. Цаашид бохир усны үйлчилгээний тарифыг шатлан өсгөх, стандартаас давсан бохир ус төвлөрсөн шугам, хүрээлэн буй орчинд нийлүүлсэн тохиолдлыг олж илрүүлэх чадавхийг бэхжүүлэх, хариуцлагыг тухай бүр тооцож, таслан зогсоож байх шаардлагатай байна  гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen (103.26.193.132)
    Uur ajil alga uu
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 4 цаг 24 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 4 цаг 33 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 4 цаг 40 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 4 цаг 45 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 4 цаг 50 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 6 цаг 48 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 8 цаг 30 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 8 цаг 37 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 8 цаг 43 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 8 цаг 48 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 8 цаг 53 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 8 цаг 54 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 9 цаг 30 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 9 цаг 35 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 9 цаг 45 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 9 цаг 49 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 9 цаг 54 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 10 цаг 7 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 14 цаг 46 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top