x

Үйлдвэрчний эвлэл орон даяар жагсаал зохион байгуулна

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 5 дугаар сарын 1-нд жагсаал зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

-МҮЭ-ийн холбооноос 5 дугаар сарын 01-нд орон даяар жагсаал зохион байгуулах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Хөдөлмөрийн зөвшлийн үндэсний гурван талт хэлэлцээрийн биелэлт, үүн дотроо цалин хөлс нэмэгдүүлэх асуудал, мөн хэлэлцээрт дурдагдсан бусад асуудлаар шаардлага тавьж жагсана.

Үндэсний гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагч болон бусад салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээрх асуудалд Засгийн газар хойрго хандаж байгаа. Тэтгэврийг таван жил тутамд дундаж цалингаар тогтоодог байсныг долоон жил болгосон. Энэ нь тэтгэврийн хэмжээг шууд багасгах сөрөг үр нөлөөтэй.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хорооны хурлыг хийх саналыг удаа дараа хүргүүлсэн. Улсын хэлэлцээрээр цалин хөлсний асуудлын шийдлийг хэлэлцэхийг санал болгосон ч харамсалтай нь ажил эхлээгүй байна.

Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хугацаа бол болчихсон. Хуулиараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд тогтоох ёстой.

МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ойролцоогоор 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх буюу 400 мянган төгрөг болгох шаардлагатай гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд манай улсны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 100 доллараас хэтрэхгүй байна.

Тийм учраас бид цалин хөлс болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж, 5 дугаар сарын 01-нд жагсана.  Хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газарт тодорхой саналуудыг хүргүүлсэн. Цаашид хөдөлмөрийн хууль тогтоомжийг үнэгүйдүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст халгаатай хууль батлагдвал МҮЭХ-ноос орон даяар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулхаа албан ёсоор мэдэгдэж байна гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (59.153.114.212)
    Zondoo jagssan bizdee vu buteesen muusain novshnuud dandaa hudlaa soliornoo
    2018 оны 04 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 1 цаг 16 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2 цаг 52 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 3 цаг 0 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 40 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 53 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 7 цаг 1 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 7 цаг 31 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 7 цаг 45 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 56 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 8 цаг 23 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 58 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 9 цаг 15 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 9 цаг 28 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 9 цаг 36 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 21 цаг 45 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 21 цаг 51 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 54 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 38 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 23 цаг 4 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top