x

Радио давтамжийн зохицуулалтын уулзалт, хэлэлцээрийг амжилттай зохион байгууллаа

Радио долгион нь газрын гадаргуу дээр хил хязгааргүй тархах онцлог бүхий хязгаарлагдмал нөөц юм.

Хөрш улс орнууд хил орчмын бүс нутагтаа ажиллах радио төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг хангах зорилгоор энэхүү нөөцийн ашиглалтад  техникийн нарийвчилсан зохицуулалт хийх, бүс нутгийн харилцаа холбооны цаашдын хөгжлийг дэмжих, хөрш орнуудын хилийн бүс нутаг орчмын оршин суугчдад харилцаа холбооны үйлчилгээг чанартай хүргэх шаардлагуудтай тулгардаг.

Орчин үеийн өргөн зурвасын хөдөлгөөнт радио холбооны хөгжлийн хандлага нь хил орчмын радио давтамжийн зохицуулалтыг хөгжлийн чиг хандлагад зохицуулан хийхийг шаардсаар байна.

Энэхүү зохицуулалтын хүрээнд 2018 оны 4-р сарын 16- наас 4-сарын 21-ний өдрүүдэд Монгол Улс, Оросын Холбооны Улсын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хооронд хил орчимд ашиглах радио давтамжийн зохицуулалтын 3 дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн уулзалтаар Монголын талаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ОХУ-ын талаас тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэг эрхлэх газар /Роскомнадзор/-ын Тусгай зөвшөөрлийн газрын дарга Андрей Канцуров нар гарын үсэг зурж баталгаажуулан, дараах асуудлуудыг харилцан тохиролцлоо:

  • Радио давтамжийн 890-915/935-960 МГц, 1710-1785/1805-1880 МГц зурвасуудыг хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд ашиглахаар 2013 оны гэрээнд нэмэлт оруулав.
  • Радио давтамжийн 2500-2690 МГц, 2300–2400 МГц зурвасуудыг хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд ашиглахаар тохирч хоёр гэрээг шинээр 
  • Хилийн ойролцоох бүсэд ажиллаж байгаа ОХУ-ын 120 орчим, Монгол Улсын 101 телевизийн дамжуулах станцын техникийн үзүүлэлтийг нэг бүрчлэн тохиров.
  • Радио давтамжийн 694-790 МГц зурвасыг цаашид 2 тал харилцан нөлөөлөлгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр хамтран ажиллана хэмээн тохиролцов.

Өмнө нь  БНМАУ-ын Холбооны Яам, ЗСБНХУ-ын Холбооны Яамны хооронд “Хил хязгаар нутгийн хуурай замын хөдөлгөөнт албаны радио станцад метрийн ба дицеметрийн цараа дахь үелзийн хэрэглээг зохицуулах тухай” хэлэлцээрийг 1983 онд Москва хотод зохион байгуулж, БНМАУ-ын талаас Холбооны Яамны Сайд асан Д.Гарам-Очир, ЗСБНХУ-ын талаас тус улсын Холбооны Яамны Сайд  асан Ю.Б.Зубарев нар гарын үсэг зурж баталгаажуулж байжээ.

Энэ цагаас хойш 30 жилийн дараа, 2013 онд Монгол Улс, ОХУ-ын харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын хооронд уг асуудлаар уулзалтыг Москва хотноо зохион байгуулснаар 2 улсын хил орчмын бүс нутагт радио давтамжийн  зохицуулалтыг орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны хөгжилд нийцүүлэх хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм.

2013 оны уулзалтаар GSM 900/1800, 3G /UMTS 2100 болон өргөн нэвтрүүлгийн системүүдийн зохицуулалтын талаар хэлэлцэж  гэрээ байгуулсан бол энэ удаагийн уулзалтаар хөдөлгөөнт холбооны дараа үеийн хөгжилд нийцүүлсэн өөрчлөлтүүдийг өмнөх гэрээнд тусгах, Дэлхийн Радио Холбооны Их хурлын шийдвэрээр Дараа үеийн хөдөлгөөнт холбоонд шинээр хуваарилагдан ашиглагдаж байгаа шинэ зурвасуудыг зохицуулах талаар хэлэлцэж байв.

Уулзалт, хэлэлцээрт нийт 50 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсын талаас ХХМТГ, ХХЗХ, бусад яам, агентлагуудын харилцаа холбоо хариуцсан албад болон үүрэн холбоо, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, ОХУ-ын талаас тус улсын Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологи, Олон Нийтийн Хэвлэл Мэдээллийн Хэрэг Эрхлэх Газар, ОХУ-ын БХЯ, болон аюулгүй байдлын албаны харилцаа холбооны асуудал хариуцсан ажилтнууд оролцов.

Гэрээнд Монгол Улсын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг төлөөлж ХХМТГ-ын дарга Б.Чинбат, ОХУ-ын харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг төлөөлж тус улсын Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологи, Олон Нийтийн Хэвлэл Мэдээллийн Хэрэг Эрхлэх Газрын дарга А.Канцуров нар гарын үсэг зурлаа.

Уулзалт, хэлэлцээр талуудын урьдчилан төлөвлөгдсөн агуулгын хүрээнд амжилттай явагдаж ажил хэрэгч, харилцан ойлголцсон,  үр өгөөжтэй боллоо гэж талууд дүгнэлээ. 

Эх сурвалж: Харилцаа Холбооны Зохицуулах хороо 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 1 цаг 16 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2 цаг 52 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 3 цаг 0 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 40 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 53 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 7 цаг 0 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 7 цаг 30 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 7 цаг 45 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 55 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 16 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 8 цаг 23 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 58 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 9 цаг 15 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 9 цаг 28 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 9 цаг 35 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 21 цаг 45 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 21 цаг 51 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 54 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 38 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 23 цаг 4 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top