x

Никель Ганбаа түрээсийн дугуйн “Ubike” үйлчилгээг хэрэгжүүлэгчээр шалгарчээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дугуйн зам” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд хотын дугуйн замын сүлжээг өргөтгөж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Түрээсийн дугуйн үйлчилгээ нь автомашины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг хийх үр дүнтэй алхам төдийгүй иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн бодит ажил болох нь дэлхийн олон хотын туршлагаар батлагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 600 гаруй хотод түрээсийн дугуйн үйлчилгээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд  энэхүү хямд, ухаалаг тээврийн хэрэгсэл их хотын иргэдийн үйлчлүүлэх дуртай тээврийн хэрэгсэл болсоор байгаа юм.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны гуравдугаар сард “Төр хувийн хэвшлийн түншлэл”-ийн хүрээнд түрээсийн дугуйн “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан.

Тэгвэл өнөөдөр “Ubike” төслийн сонгон шалгаруулалтын дүн гарч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар төсөл хэрэгжүүлэгч байгууллагыг зарлаж, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү сонгон шалгаруулалтад “Никель ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банктай хамтарсан консерциум ялалт байгуулж, Улаанбаатар хотын Түрээсийн дугуйн “UBIKE” төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж байна.

“Никель Ганбаа” ХХК, “Петровис” ХХК, Хас банкны хамтарсан консерциум нь “UBIKE” төслийг 3 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2018-2020 онд 150 зогсоолтой 2000 ширхэг ундаг дугуй, 2021-2026 онд 250  зогсоолтой 2500 ширхэг цахилгаан унадаг дугуй,  2027-2033 онд  5000 ширхэг бүрэн цахилгаан дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтөй ажиллаж байгаа юм.

Мөн энэхүү төсөлд ашиглагдах дугуйнуудын хувьд дэлхийн стандартын дагуу Монгол Улсад үйлдвэрлэсэн, төлбөр, тооцоо болон хяналтын бүрэн ухаалаг системтэй байх бөгөөд  иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан байх болно гэдгийг төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд онцлов. 2018-2020 онд хэрэгжих төслийн хугацаанд байгуулах 150 зогсоолын  2 нь анхан шатны завсар үйлчилгээ хийх төв зогсоолууд байх юм байна. 

“Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням “Төслийн хүрээнд эхний ээлжид 43 байршилд түрээсийн 500 дугуй байршуулна. Түрээсийн дугуйн төлбөр 30 минутад 500, нэг цагт 800 төгрөг байх юм. Иргэд ХасБанкны “Qpay” үйлчилгээг ашиглаж, гар утасаараа дугуйны суудлын дор байрлах QR кодыг уншуулан төлбөр төлснөөр дугуйны түгжээ автоматаар тайлагдана.

Түүнчлэн унадаг дугуйг хулгайд алдагдахаас сэргийлэх зорилгоор тус бүрт нь JPS төхөөрөмж суурилуулсан байна. “Никель Ганбаа” компани нэг унадаг дугуйг JPS төхөөрөмж, ухаалаг цоож, QR код зэргээр тоноглоход нийт 400 мянган төгрөг зарцуулсан бөгөөд цаашдаа засвар, үйлчилгээг бүрэн хариуцна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Citizen of Ulaanbaatar (66.181.190.80)
    ямар замаар явах дугуйнууд вэ дугуйн зам гэхээр олигтой замгүй байж
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
  • Citizen of Ulaanbaatar (182.160.3.53)
    одоо энэ дугуйн түрээсээ нийтийн тээврийн карттай холбочих хэрэгтэй байна тэгвэл их эвтэй хэн болно биз.
    2018 оны 04 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2 цаг 19 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 3 цаг 55 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 3 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 7 цаг 43 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 7 цаг 56 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 4 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 8 цаг 34 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 8 цаг 48 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 8 цаг 59 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 20 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 9 цаг 26 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 1 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 10 цаг 19 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 10 цаг 31 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 10 цаг 39 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 22 цаг 48 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 22 цаг 54 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 22 цаг 57 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 23 цаг 41 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top