x

“Дэлхийн номын өдөр”-т зориулан Төрийн ордонд номын өдөрлөг зохион байгуулав

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль хамтран “Дэлхийн номын өдөр”-т зориулсан номын өдөрлөгийг төрийн ордонд зохион байгуулав. 

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлаар анх 1995 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын баяр бөгөөд зохиолчдын эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг Монгол Улсад тэмдэглээд 23 жил, номын баярын өдөрлөгийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулаад дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа юм.

Номын өдөрлөгийн нээлтэд Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, УИХ-ын гишүүд, хамтран зохион байгуулагч ШУТИС, хамтран оролцогч  ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын зохиолчдын эвлэл, Монголын номын сангуудын консерциум, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын төлөөлөл болон Тамгын газар, намын бүлгийн ажилтнууд, гишүүдийн зөвлөх, туслахууд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газрын ажилтнууд оролцов.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, өдөрлөгийн ач холбогдлыг бид нэг талаас соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх зэрэг Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг таниулан сурталчилах, нөгөө талаасТөрийн ордонд ажиллаж байгаа болон ажлаар орж ирсэн иргэд, олон нийтийг шинэ номтой танилцах, худалдаж авахад нь ойртуулах зорилготой гэж үзэж байна гэлээ.

Нээлтийн үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон УИХ-аас хэвлэн гаргасан номын багцыг ШУТИС-ийн захирал доктор, профессор Б.Очирбат, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг нарт гардуулан өглөө. Мөн ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр хэвлэн нийтлүүлсэн номууд болон ШУТИС-ийн эрдэмтдийн бүтээлийн дээжээс УИХ-ын Тамгын газарт хүлээлгэн өгөв.

Номын өдөрлөгийн нээлтэд үг хэлсэн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга “Номын хүчийг онцлох боломжийг энэ өдөр бидэнд олгож байна” гэсэн бол Монголын зохиолчдын эвлэлийн Гүйцэтгэх захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очир “Хүн төрөлхтөний хүнлэг чанарыг дээшлүүлэгч нь ном юм” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа үг хэлэв. Тэрбээр “Монгол орны ирээдүйг сайн сайхнаар төсөөлөхийн тулд хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжсөн хүн гэдэг бол юун түрүүн уншиж, мэдсэн хүн байдаг. Тэгэхээр хүүхдүүдээ номонд дуртай байх, номын эзэн байх боломжоор төр хангаж өгөх ёстой” гэдгийг онцоллоо.

  

Энэ жилийн өдөрлөгт “ “Непко”, “Мөнхийн үсэг”, “Мон судар”, “Болор судар”, Интерном”, “Аз хур”, “Жиком пресс”, “МУИС пресс”, “Мир ном”, “Сэлэнгэ пресс” зэрэг 12 хэвлэлийн газар, номын дэлгүүрийнхэн оролцож, шинэ ном товхимлын дээжээ танилцуулж, номын хямдралтай үйлчилгээ үзүүллээ. 

“Дэлхийн номын баяр бөгөөд зохиолчдын эрхийг хамгаалах өдөр”-ийг дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж хэвшжээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу явах байсан юм... 5 цаг 4 мин Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна! 5 цаг 13 мин Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ 5 цаг 20 мин Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ? 5 цаг 25 мин Шатахууныг тэгш, сондгой дугаараар олгох хуваарь гаргажээ 5 цаг 30 мин Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 7 цаг 28 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 9 цаг 10 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 9 цаг 18 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 9 цаг 24 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 9 цаг 28 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 9 цаг 33 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 9 цаг 35 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 10 цаг 10 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 10 цаг 16 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 10 цаг 25 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 10 цаг 29 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 10 цаг 34 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 10 цаг 47 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 15 цаг 26 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top