x

Төрсөн эгчээ бүлэглэж хөнөөсөн хэргээ нуун далдлахыг оролджээ

Сүүлийн үед цахим хулгай дээрэм, залилангийн сүлжээ, хар тамхитай холбоотой хэрэг цөөнгүй гарч байна. Тэр бүрт цагдаа хууль хяналтын байгууллагынхан шуурхай ажиллаж буруутай. этгээдүүдийг илрүүлж, баривчилсаар байгаа юм. Харин саяхан нийгмийн цочроосон, хүний санаанд оромгүй хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлж, цагдан хорьжээ.

Тодруулбал, энэ сарын 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Саруул” хорооллын 112 дугаар байрны есдүгээр давхарт гал гарлаа гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу Онцгой байдлын аврах, гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагчид тухайн орон сууцанд очиж, тус барилгын есдүгээр давхрын нэгэн айлын том өрөө, тагт болон 10,11 дүгээр давхрын айлын тагтан дээрх эд зүйлс шатаж байсныг унтраасан аж.

Мөн уг гал түймрийн улмаас тус барилгын есдүгээр давхрын орон сууцанд амьдардаг 27 настай эмэгтэй угаартаж нас барсан байж болзошгүй байдалтай олдсоныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн билээ. Гэтэл амиа алдсан 27 настай бүсгүйг төрсөн дүү 19 настай Б нь өөрийн найз 20 настай Э-тэй хамтран боомилж хөнөөсөн нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн тухайн этгээдүүд үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд талийгаачийн гэрт гал тавьсан байжээ. Цагдаагийн байгууллагынхан дээрх гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

“Шинэ хүн төрөх нь атга будаа шидэхэд ганц нь л зүүний үзүүр дээр тогтох адил" гэдэг үг нь шашны сударт бий. Хүний амьдралд сайндаж муудах олон л зүйл тохиолдоно. Гэвч тэр саар бодол атаа жөтөө зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүсийн хайр, эрхэм нандин холбооноос илүү гэж үү. Төрсөн дүү нь хүн амины хэрэг үйлдээд цагдан хоригдсоныг мэдсэн нэгэн залуутай саяхан ярилцсан юм.

Тэрбээр “Би дүүдээ мөнгө төгрөг, амьдрах байр орон, өмсөх хувцас бүх л зүйлийг нь бэлдэж өгдөг байлаа. Бүр энэ зун БНСУ руу явуулахаар хөөцөлдөж байсан. Гэтэл ийм хэрэг гарчихлаа. Дүү минь шоронд орлоо гэхэд би болоод аав, ээж минь хамт "хоригдоно’’. Тэр хүн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийгөө бодоогүй. Мөн ард нь үлдэж буй аав, ээж, ахыгаа бодсонгүй. Тухайн үедээ хамт байсан болохгүй бүтэхгүй xүмүүсийн үгээр явсан” гэсэн.

Үүнээс харахад xүний санаанд оромгүй гэмт хэрэг үйлдсэн залуус найз нөхдийн буруу хүрээлэл түрхэн зуурын уур хилэн согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ бусдын эрхшээлд хэт автсанаараа ганц олдох амьдралаа, хамгийн үнэ цэнтэй залуу насаа төмөр торны цаана үдэх эмгэнэлт хувь заяатай учирч байна. Үүнээс гадна гэмт хэрэг бүрийн ард амь нас, бие эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч буй хүмүүс бий. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүн бүрийн гэр бүлийнхэн хайртай хүнээс тийм үйлдэл гарсанд итгэдэггүй. Шүүхийн шийдвэр гарсных нь дараа тухайн буруутай этгээдтэй хамт гэмшиж, харуусч сэтгэл санаагаараа хамт хоригдож, адил бүр илүү их ял эдэлдэг.

Гэтэл “Саруул” хороололд гарсан дээрх гэмт хэргийн хохирогч болоод үйлдсэн этгээд нь нэг гэр бүлийн гишүүд. Бүр зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс. Үүнээс харахад талийгаач болоод буруутай этгээдийн аав, ээж, ах дүүс нь амьдын тамд унаж байгаа нь ойлгомжтой. Хүн бүр амьд явах эрхтэй. Тиймээс хүн бүр өөр хэн нэгний энэ эрх болоод бусад эрхэнд огтоос халдаж болохгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2 цаг 18 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 3 цаг 54 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 2 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 7 цаг 42 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 7 цаг 55 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 2 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 8 цаг 32 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 8 цаг 47 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 8 цаг 57 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 18 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 9 цаг 25 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 0 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 10 цаг 17 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 10 цаг 30 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 10 цаг 37 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 22 цаг 47 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 22 цаг 53 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 22 цаг 56 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 23 цаг 40 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top