x

Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр орлого олдог газруудыг хаана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн “Нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал” хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар нийгмийн салбар дахь хүүхэд хамгаалал, салбар дундын зохицуулалтыг хангах талаар холбогдох салбарын байгууллагууд буюу нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийсэн. Өнөөдрийн хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антеныг цэгцлэх, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр далимдуулан орлого олж буй PC тоглоомын газруудыг хаах асуудлыг онцлон ярилцаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Мөн хуралдаанаар нийслэлийн хэмжээнд Хүүхдийн эрхийн Конвенц, Зөвлөмж, “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах, “Хүүхдийн хөгжил, хамгаалалын үндэсний хөтөлбөр”-ийг 2018-2021 онд нийслэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний тогтоолууд батлагдсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн зүгээс хүүхэд хамгааллын талд нэлээн ажлыг зохион байгуулж байгаа. Нийслэл, дүүргүүдэд Хүүхдийн төлөө зөвлөл, дүүрэг бүрт хууль зүйн зөвлөгөө өгөх хороонууд ажиллаж байна. Хүүхдийг хүчирхийлэх, гэмт хэрэгт холбогдуулах, томчуудын хайхрамжгүй үйлдлээс болж амиа алдах асуудлыг зогсоох хэрэгтэй. Хүүхэд зам тээврийн осолд өртдөг явдлыг үгүй болгох ёстой. Энэ бол бидний хэтэрхий хайхрамжгүй байгаагаас үүдэлтэй. Энэ талд НҮБ-ын Хүүхдийн хорооны хурлаар  Монгол улс онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн. Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувийг хүүхэд эзэлж байна. Тиймээс хүүхдийн хараа хяналтыг сайжруулах үүднээс бид шийдвэр гарах учиртай” хэмээгээд дараах шийдвэрийг гаргаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Багахангай дүүрэгт байгуулсан хүүхдийн асран хамгаалах төвийн санхүүжилтийг Засгийн газраас гаргуулан үйл ажиллагааг нийслэлийн зүгээс хариуцаж  хүүхдүүдийн хараа хяналт, бүртгэлийг сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах үүргийг тус дүүргийн Засаг даргад,

Өнгөрсөн онд хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх тоо 50 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан ч энэ талд судалгаа, хяналтаа сайжруулах, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэх асуудлыг онцгой анхаарч ажиллах, хамгааллын цогц үйлчилгээг эрчимжүүлэх шаардлагатайг холбогдох албаныханд,

Сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны оператор компанийн антены  асуудлыг цэгцлэх, энэ асуудлаар оператор компаниуд руу албан бичиг явуулж бүх антеныг авах үүргийг Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөрд өгч “Гар утасны хүчтэй долгион цацруулагчийг сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулна гэдэг байж болохгүй зүйл. Тиймээс ирэх долоодугаар сарын 1 гэхэд оператор компанийн антенуудыг авсан байх ёстой” хэмээн онцолж байв.

Түүнчлэн хотын дарга хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж буй PC тоглоомын газруудын үйл ажиллааг хаахыг үүрэг болгосон.

Тэрбээр “Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр орлого олдог тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг нь хамтраад  тус тоглоомын төвүүдийн зөвшөөрөл олголтын асуудлыг судалж, хяналт шалгалтыг нийслэлд шилжүүлэх хэрэгтэй. Хүүхдээрээ тоглож ашиг олж болохгүй” хэмээлээ.

Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая хүүхэд байгаагаас 470 гаруй мянга нь  буюу 42 хувь нь нийслэлд амьдардаг байна. Нийслэлийн 380 мянган өрхийн 270 орчим нь гэр хороололд байдаг. Нийслэлийн хэмжээнд байгаа нийт хүүхдийн 10 хувь нь хүчирхийлэлд өртөх, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, гамшиг осолд өртөх, сургууль завсардах магадлалтай зорилтот бүлгийн хүүхдүүд байдаг байна. Тиймээс нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2 цаг 18 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 3 цаг 54 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 2 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 7 цаг 42 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 7 цаг 55 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 8 цаг 33 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 8 цаг 47 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 8 цаг 58 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 18 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 9 цаг 25 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 0 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 10 цаг 17 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 10 цаг 30 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 10 цаг 38 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 22 цаг 47 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 22 цаг 53 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 22 цаг 56 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 23 цаг 40 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top