x

Гадаад харилцааны сайд Словак улсад айлчлав

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСлУ-ын Эдийн засгийн сайд Петер Жигагийн урилгаар тус улсад 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлын айлчлал хийлээ. Энэ удаагийн ажлын айлчлал нь өнгөрөгч 2017 оны 11 дүгээр сард манай улсад айлчилсан БНСлУ-ын Шадар сайд Петер Пеллегрини, Эдийн засгийн сайд Петер Жига болон Сангийн сайд Петер Кажимир нарын айлчлалын хариу айлчлал болж байгаа бөгөөд 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Словак Улсад хийсэн манай улсаас хийгдсэн анхны өндөр түвшиний айлчлал боллоо.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСлУын Ерөнхий сайд Петер Пеллегринид бараалхаж Шадар сайд Рихард Раши, Эдийн засгийн сайд Петер Жига нартай хоёр талын хэлэлцээ хийлээ. Талууд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, цахим засаглалын салбарт хамтран ажиллах асуудлаар ярилцсан бөгөөд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд тус улсын ЭКЗИМ банкны хөнгөлөлттэй зээлийг авах, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн менежмент болон мэдээллийн технологийн нарийн мэргэжлээр жилд 30 оюутанг Словак Улсын Засгийн газрын тэтгэлэгээр сургах, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах Засгийн газар хоорондын санамж бичиг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн тохиролцлоо. Үүний зэрэгцээ Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНСлУ-ын Эдийн засгийн яам хооронд байгуулсан “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийн хүрээнд байгуулагдсан Эдийн засгийн хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтлоо.

Мөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСлУ-ын Гадаад болон Европын хэргийн яаманд зочилж тус яамны ТНБД Лукаш Паризектай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал солилцсон бөгөөд 2019 онд ЕАБХАБ-ыг даргалах Словак Улс нь Монгол Улстай бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар айлчлалынхаа хүрээнд тус улсын Үндэсний зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны дэд дарга Марош Кондрот тэргүүтэй Словак-Монголын Найрамдлын бүлгийн гишүүдтэй уулзалт хийв.

Олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Монгол, Словак хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, өндөр дээд түвшиний харилцан айлчлалын давтамжийг хадгалахад энэ удаагийн Гадаад харилцааны сайдын айлчлал чухал ач холбогдолтой боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2 цаг 18 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 3 цаг 54 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 4 цаг 2 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 7 цаг 42 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 7 цаг 55 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 8 цаг 3 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 8 цаг 33 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 8 цаг 47 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 8 цаг 58 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 19 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 9 цаг 25 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 0 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 10 цаг 18 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 10 цаг 30 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 10 цаг 38 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 22 цаг 47 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 22 цаг 53 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 22 цаг 56 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 23 цаг 40 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав Өчигдөр 17 цаг 34 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top